Хичээлийн шинэ жил эхэлж, орон нутгаас 25 мянга гаруй оюутан нийслэлийг чиглэн ирж байгаа ч тэднийг угтдаг дотуур байрны хүрэлцээгүй асуудал энэ жил ч хэвээр байна. Суралцах орчноосоо өмнө амьдрах байраа шийдэх шаардлагатай болдог орон нутгийн залуусын хувьд дотуур байранд орж чадахгүй байх нь санхүүгийн асар том дарамт болдог. Сургалтын төлбөр, байрны түрээс гээд амаргүй цаг үе эхэлдэг ч эсэргээрээ махны үнэ ханш буудаг зах зээлийн циклтэй. Гэхдээ энэ жил махны үнэ буугаагүй, бас түрээсийн орон сууцны үнэ 14 хувиар нэмэгдсэн байна.
Жил бүрийн энэ цаг үед оюутны дотуур байрны хүрэлцээ хангалтгүй гэх асуудал хөндөгддөг ч одоог хүртэл авсан дорвитой арга хэмжээ алга. Тухайлбал, энэ жил улсын хэмжээнд 25 мянга гаруй оюутан шинээр элсэн суралцаж байгаа бөгөөд эдгээрийн 40-50 орчим хувийг орон нутгийн оюутнууд эзэлж байна. Орон нутгаас нийслэлд суралцахаар ирсэн оюутнуудын хувьд хичээлдээ хамрагдахаас өмнө амьдрах байрныхаа асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгардаг.
Оюутнууд дотуур байранд орох хүсэлтээ сургуульдаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл сургуулиас нь ямар нэгэн хариу өгөөгүй талаар хэлж байна. Ийнхүү дотуур байранд хамрагдаж чадаагүй оюутнууд байр, өрөө түрээслэхээс өөр аргагүйд хүрдэг. Гэвч нийслэлд байр түрээслэхэд зөвхөн түрээсээс гадна барьцаа төлбөр, хэрэглээний зардал, хоол, унаа зэрэг өдөр тутмын урсгал зардал нэмэгдэнэ. Ингэснээр орон нутагт амьдардаг гэр бүлүүдийн хувьд хүүхдээ нийслэлд сургахад шаардагдах нийт зардал нэмэгдэж байна.
Түрээсийн орон сууцны тухайд дундаж үнэ 1 өрөө байх 1.3 сая төгрөг, 2 өрөө байр 1.8 сая төгрөг, 3 өрөө байр 2.9 сая төгрөг байна. Харин их, дээд сургуулиудын оюутны дотуур байрны жилийн төлбөр өрөөний байршил, зэрэглэл болон хүчин чадлаасаа шалтгаалан дунджаар 830 мянгаас 2.9 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тухайлбал, МУИС 830,000 төгрөгөөс 2.9 сая төгрөгийн хооронд байгаа бол МУБИС-ийн оюутны дотуур байрны төлбөр 890 мянган төгрөгөөс 1.6 сая төгрөгийн хооронд байна. Жил бүр орон нутгаас МУБИС-д элсэх оюутнуудын тоо өндөр байдаг. Гэвч энэ жилийн тухайд 8-р сарын сүүлээр дотуур байранд хамрагдах хүсэлтийг авч эхэлсэн ч өнөөдрийг хүртэл дотуур байрандаа хэзээ оруулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
| Оюутнуудын амьдрах байрны асуудал хэзээ шийдэгдэх вэ |
Реппер B Tamir гэр бүлийн хүчирхийллийн хэргээр АНУ-д баривчлагдаж байсан гэх мэдээлэл гарчээ
2026-09-10 08:50:12
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08
2026-09-10 09:05:23
Реппер B Tamir гэр бүлийн хүчирхийллийн хэргээр АНУ-д баривчлагдаж байсан гэх мэдээлэл гарчээ
2026-09-10 08:50:12
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
2026-09-09 15:44:22
2026-09-09 14:20:20
Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлын дарамтыг бууруулна
2026-09-09 14:07:57
Хэлмэгдэгчдийн хөшөөг 30 мянган хүний дурсгалд зориулж босгосон
2026-09-09 12:17:59
2026-09-09 11:31:18
2026-09-09 10:26:41
2026-09-09 10:20:12
БНХАУ, ОХУ, Тайвань, Казахстаны иргэд манай улсад ан хийж, шийтгүүлжээ
2026-09-09 10:01:53
2026-09-09 08:49:20
2026-09-09 08:45:40
Архаг стресстэй бол үүрийн 3-4 цагт сэрдэг
2026-09-09 08:31:17