2025 оны наймдугаар сарын 13-нд реппер B.Tamir буюу Батбаярын Тамир нь АНУ-ын Жоржиа мужийн Глинн тойрогт баривчлагдсан гэх мэдээлэл олон нийтэд нээлттэй бүртгэлд гарчээ
АНУ-ын Жоржиа мужийн Глинн тойрогт Тамир Батбаяр гэх иргэнийг 2025 оны наймдугаар сарын 13-нд цагдаагийн байгууллагаас саатуулсан тухай олон нийтэд нээлттэй бүртгэлд дурджээ.
Албан ёсны бүртгэлд түүнийг “Battery FVA – Inmate Held for Federal Authorities” гэх ангиллаар бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн бүртгэлд биед халдсан шинжтэй хэрэг болон холбооны эрх бүхий байгууллагад шилжүүлэхтэй холбоотой тэмдэглэл оржээ. “Battery FVA” гэдэг нь Жоржиа мужийн эрүүгийн бүртгэлд хэрэглэгддэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой “battery” буюу биед халдсан хэрэг гэсэн утгатай ангилал юм.
Гэхдээ уг мэдээлэл нь зөвхөн баривчилгаа, бүртгэлийн үеийн мэдээлэл бөгөөд тухайн хүн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон гэсэн үг биш юм. Хуульд зааснаар шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл аливаа этгээдийг гэм буруугүйд тооцно.
Эх сурвалж: Glynn County News / The Georgia Gazette
| Реппер B Tamir гэр бүлийн хүчирхийллийн хэргээр АНУ-д баривчлагдаж байсан гэх мэдээлэл гарчээ |
2026-10-12 12:25:40
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
2026-10-12 12:25:40
2026-10-12 11:47:32
2026-10-12 09:27:13
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
Үс шинээр үргэлжлэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-12 07:10:03
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
2026-10-11 09:12:26