Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Хүүхэд автомашинд дайруулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлэх үедээ 4 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэгт Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөл байдлыг биеэр болон бусдын тусламжтайгаар шалгаад хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Жолооч та тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болон орчноо сайтар нягтлан шалгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
| Дөрвөн настай хүүхдийг Приус хөдөлгөөн эхлэхдээ мөргөжээ |
2026-10-12 12:25:40
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
2026-10-12 12:25:40
2026-10-12 11:47:32
2026-10-12 09:27:13
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
Үс шинээр үргэлжлэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-12 07:10:03
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
2026-10-11 09:12:26