Шатахууны асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэх залиланд өртөж, ₮4,8 саяыг алджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн иргэн .. нь шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн зарын дагуу линкээр нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болох банкны нэвтрэх нэр, нууц үг, утсанд ирсэн 6 оронтой код болох OTP кодоо өгч, данснаас нь 4.820.000 төгрөг алдагдсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Иймд иргэд та бүхэн, 

Шатахууны асуултад хамрагдаад шатахууны мөнгө хожоорой гэсэн зар холбоос дээр бүү дар

Интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код /OTP/-оо бусдад бүү өг

Шатахуунтай холбоотой байгууллагын нэр, логотой байсан ч мэдээллийг албан ёсны хуудас, сувгаар заавал нягтал

Сэжигтэй холбоосоор нэвтэрч мэдээллээ оруулсан бол нэн даруй цагдаагийн байгууллага, болон банкны байгууллагад мэдэгдэхийг сэрэмжлүүлж байна. 


Шатахууны асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэх залиланд өртөж, ₮4,8 саяыг алджээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ