Айлын балкон шатаж байснаас 11 хүнийг авран хамгаалжээ

Өнгөрсөн хоногт Улаанбаатарт гурван гал түймэр гарчээ. 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 35 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 12:28 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн хашаанд 0.1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 30 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хааагчдыг очиход В1 давхарт 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо тагт шатаж байна гэсэн дуудлагыг 09.03-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 42 м.кв 2 өрөө байрны 1х2 метрийн хэмжээтэй тагт, эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 11 иргэн /7 том хүн, 4 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.


Айлын балкон шатаж байснаас 11 хүнийг авран хамгаалжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ