Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын Гёнги аймгийн Захирагчийн алба, “Гёнги” Олон улсын эмнэлгийн холбоо, “Шихва” эмнэлэг, Вельсийн нэрэмжит эмнэлгийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.
Тус төв нь 2022 оноос эхлэн Гёнги аймгийн Захирагчийн албатай хамтран богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба хот, хөдөөгийн 7 эмчийг урологи, ерөнхий мэс засал, мэдрэлийн болон хавдрын мэс засал, чих, хамар хоолойн мэс заслын чиглэлээр 1 сарын хугацаатай сургалтад хамруулан эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх ажлыг үр дүнтэй, тасралтгүй зохион байгуулж байна.
Цаашид эмч нараас гадна сувилагч, дүрс оношлогооны техникч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, робот мэс засал зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
| ЭМЧ, СУВИЛАГЧДЫГ БНСУ-Д СУРГАЛТАД ХАМРУУЛНА ГЭВ |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29