Франц, Тайванийн олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөлхийн зүрхний гажиг, уруул, тагнайн сэтэрхий болон нүүрний гаж хөгжилтэй 30 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийлээ. Франц улсын Страсбүргийн Их сургуулийн эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран төрөлхийн зүрхний гажигтай 10 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийсэн бөгөөд үүнээс 8 хүүхдэд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд зүрхний нээлттэй мэс засал хийж, тосгуур болон ховдол хоорондын таславчийн цоорхой, тосгуур-ховдлын нэгдсэн суваг, гол судас болон уушгины артерийн цонх зэрэг төрөлхийн гажгийг зассан байна. Мөн 2 хүүхдийн гол судасны хүнд зэргийн нарийслыг амжилттай эмчилжээ.
Түүнчлэн Тайванийн Noordhoff Craniofacial Foundation, Chang-Gung Memorial Hospital-ийн пластик мэс заслын профессор Лун Жоу Лоугаар ахлуулсан баг ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий болон нүүрний төрөлхийн гаж хөгжилтэй 20 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийж гүйцэтгэлээ. Эдгээр хамтарсан мэс заслын үеэр олон улсын мэргэжилтнүүдийн туршлага, дэвшилтэт арга технологийг үндэсний эмч, мэргэжилтнүүдтэй хуваалцахын зэрэгцээ хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлж байна.
| Монгол, Франц, Тайванийн эмч нар хамтран 30 хүүхдэд мэс засал хийлээ |
ГЕГ: "Монжура" тариаг их хэмжээгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
2026-09-03 10:34:08
Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Зоригийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй хүүхдийн баримал байршуулжээ
2026-09-03 09:59:56
Уурхайд ашигласан усыг Ерөө гол руу цутгажээ
2026-09-03 09:41:16
Монгол, Франц, Тайванийн эмч нар хамтран 30 хүүхдэд мэс засал хийлээ
2026-09-03 12:40:31
ОХУ Монгол Улсад түлш шатахуун нийлүүлэхэд онцгой анхаарч байна
2026-09-03 11:52:16
ГЕГ: "Монжура" тариаг их хэмжээгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
2026-09-03 10:34:08
Монголбанк өнгөрсөн сард 3,058.0 кг алт худалдан авчээ
2026-09-03 10:20:31
Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Зоригийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй хүүхдийн баримал байршуулжээ
2026-09-03 09:59:56
Уурхайд ашигласан усыг Ерөө гол руу цутгажээ
2026-09-03 09:41:16
Монгол ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-09-03 00:33:14
Энэ сарын 15-наас Тайландын хаант улсад 30 хоног визгүй зорчино
2026-09-02 12:04:15
Буйр нуурт усан доорх соёлын өвийн судалгаа хийж эхэллээ
2026-09-02 11:53:22
Японы хамгийн өндөр настай иргэн Сигэко Кагава 115 насандаа таалал төгслөө
2026-09-02 10:23:17
Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр ₮3.5-9.3 саяын хооронд байна
2026-09-02 10:00:15
Есдүгээр сард уулархаг нутгаар цас орно
2026-09-02 09:02:20
"Мянган морьтон" өдөрлөг Горхи-Тэрэлжид болно
2026-09-02 08:54:56
Үс үргээлгэх, засуулахад тохиромжгүй өдөр
2026-09-02 08:47:36
Хангайн уулархаг нутгаар аадар бороо орно
2026-09-02 08:45:00