Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын 3 иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрлээ. Гаалийн хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, тусгай зөвшөөрөл шаарддаг “Монжура” нэршилтэй, 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн 3 төрлийн нийт 1,483 ширхэг тариа байсныг илрүүлэн саатуулж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүллээ.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдах, ханган нийлүүлэх болон арилжааны зориулалтаар импортлох нь зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх журмаас ялгаатай юм. Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг ердийн импортын журмаар импортлох боломжгүй бөгөөд хуульд заасан тусгай нөхцөлд холбогдох зөвшөөрөл, шаардлагыг хангасан тохиолдолд импортлох боломжтой.
Иймд иргэд та бүхэн гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад холбогдох шаардлага тавигдах эсэхийг урьдчилан тодруулах, гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэхийг анхааруулж байна.
| ГЕГ: "Монжура" тариаг их хэмжээгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ |
Монгол, Франц, Тайванийн эмч нар хамтран 30 хүүхдэд мэс засал хийлээ
2026-09-03 12:40:31
Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Зоригийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй хүүхдийн баримал байршуулжээ
2026-09-03 09:59:56
Уурхайд ашигласан усыг Ерөө гол руу цутгажээ
2026-09-03 09:41:16
Монгол, Франц, Тайванийн эмч нар хамтран 30 хүүхдэд мэс засал хийлээ
2026-09-03 12:40:31
ОХУ Монгол Улсад түлш шатахуун нийлүүлэхэд онцгой анхаарч байна
2026-09-03 11:52:16
ГЕГ: "Монжура" тариаг их хэмжээгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
2026-09-03 10:34:08
Монголбанк өнгөрсөн сард 3,058.0 кг алт худалдан авчээ
2026-09-03 10:20:31
Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Зоригийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй хүүхдийн баримал байршуулжээ
2026-09-03 09:59:56
Уурхайд ашигласан усыг Ерөө гол руу цутгажээ
2026-09-03 09:41:16
Монгол ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-09-03 00:33:14
Энэ сарын 15-наас Тайландын хаант улсад 30 хоног визгүй зорчино
2026-09-02 12:04:15
Буйр нуурт усан доорх соёлын өвийн судалгаа хийж эхэллээ
2026-09-02 11:53:22
Японы хамгийн өндөр настай иргэн Сигэко Кагава 115 насандаа таалал төгслөө
2026-09-02 10:23:17
Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр ₮3.5-9.3 саяын хооронд байна
2026-09-02 10:00:15
Есдүгээр сард уулархаг нутгаар цас орно
2026-09-02 09:02:20
"Мянган морьтон" өдөрлөг Горхи-Тэрэлжид болно
2026-09-02 08:54:56
Үс үргээлгэх, засуулахад тохиромжгүй өдөр
2026-09-02 08:47:36
Хангайн уулархаг нутгаар аадар бороо орно
2026-09-02 08:45:00