НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна. “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
| Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Зоригийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй хүүхдийн баримал байршуулжээ |
Монгол, Франц, Тайванийн эмч нар хамтран 30 хүүхдэд мэс засал хийлээ
2026-09-03 12:40:31
ГЕГ: "Монжура" тариаг их хэмжээгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
2026-09-03 10:34:08
Уурхайд ашигласан усыг Ерөө гол руу цутгажээ
2026-09-03 09:41:16
Монгол, Франц, Тайванийн эмч нар хамтран 30 хүүхдэд мэс засал хийлээ
2026-09-03 12:40:31
ОХУ Монгол Улсад түлш шатахуун нийлүүлэхэд онцгой анхаарч байна
2026-09-03 11:52:16
ГЕГ: "Монжура" тариаг их хэмжээгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ
2026-09-03 10:34:08
Монголбанк өнгөрсөн сард 3,058.0 кг алт худалдан авчээ
2026-09-03 10:20:31
Д.Нацагдорж, Б.Явуухулан, С.Зоригийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй хүүхдийн баримал байршуулжээ
2026-09-03 09:59:56
Уурхайд ашигласан усыг Ерөө гол руу цутгажээ
2026-09-03 09:41:16
Монгол ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-09-03 00:33:14
Энэ сарын 15-наас Тайландын хаант улсад 30 хоног визгүй зорчино
2026-09-02 12:04:15
Буйр нуурт усан доорх соёлын өвийн судалгаа хийж эхэллээ
2026-09-02 11:53:22
Японы хамгийн өндөр настай иргэн Сигэко Кагава 115 насандаа таалал төгслөө
2026-09-02 10:23:17
Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр ₮3.5-9.3 саяын хооронд байна
2026-09-02 10:00:15
Есдүгээр сард уулархаг нутгаар цас орно
2026-09-02 09:02:20
"Мянган морьтон" өдөрлөг Горхи-Тэрэлжид болно
2026-09-02 08:54:56
Үс үргээлгэх, засуулахад тохиромжгүй өдөр
2026-09-02 08:47:36
Хангайн уулархаг нутгаар аадар бороо орно
2026-09-02 08:45:00