Сургалтын төлбөр өсдөг жишгийг их, дээд сургуулиуд энэ жил ч мөн дагалаа. Улсын хэмжээнд суралцаж буй 161,891 оюутны хувьд 2026-2027 оны хичээлийн жил төлбөрийн ачаалал багагүй нэмэгдээд буй. Тодруулбал, гол сургуулиудын сургалтын төлбөр өмнөх онтой харьцуулахад 15-20 орчим хувь өсжээ.
Төлбөрийн нэмэгдэл болон өнөөгийн ханшийг сургууль тус бүрээр багцлан хүргэж байна.
МУИС
Шинэ элсэгчид: Ерөнхий суурь кредит 203,700 ₮, мэргэжлийн суурь 204,700 ₮ (өсөлт: арван дөрөв аравны таваас арван тав аравны зургаан хувь). Жилд 30 кредит судлахад ерөнхий суурь хичээлийн төлбөр 6.1 сая ₮ дөхнө.
II, III, IV курс: Мэргэжлийн суурь кредит 180,700–219,700 ₮.
ШУТИС
Ерөнхий дүн: Нэг кредит 209,000 ₮ (өмнө нь 190,000 ₮ байсан).
Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлүүд: Архитектур, барилга, программ хангамж, хиймэл оюун ухаан, интерьер дизайны чиглэлийн кредит 218,500 ₮ байна.
АШУҮИС
Эмчийн ангиуд: Хүний, хүүхдийн, шүдний эмч 6.8 сая ₮, зүү төөнийн эмч 7.072 сая ₮.
Бусад мэргэжил: Эм найруулагч, лабораторийн техникч 3.5 сая ₮, сувилахуй (бакалавр) 5.04 сая ₮.
СУИС
Хөтөлбөрөөсөө хамааран жилийн төлбөр 4.5–5.2 сая ₮-ийн хооронд хэлбэлзэж байна.
ХААИС
Нэг кредитийн үнэ 156,000–169,000 ₮. Жилийн дундаж төлбөр 4.7–5.2 сая ₮ болов (арваас арван хоёр хувиар өссөн).
СЭЗИС
Жилд шаардлагатай доод хэмжээ болох 30 кредит судалбал жилийн төлбөр 9.3 сая ₮-өөс эхэлж байна.
Дээрх мэдээллээс харахад их, дээд сургуулиудын төлбөр мэргэжлийн чиглэл болон сонгон судалж буй кредитийн тооноос хамааран харилцан адилгүй байгаа хэдий ч ихэнх сургуулийн хувьд өмнөх оноосоо мэдэгдэхүйц нэмэгдсэн дүн гарч байна. Тухайлбал, МУИС, ШУТИС, ХААИС, СУИС зэрэг сургуулиуд хувь тэнцүүлэн төлбөрөө ахиулсан бол АШУҮИС болон СЭЗИС-ийн хувьд оюутны суралцах хөтөлбөрөөс шууд хамаарч нийт төлөх дүн нь тодорхойлогдож байна.
| Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр ₮3.5-9.3 саяын хооронд байна |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00