“Дөл буян” ХХК нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Чингэлтэй дүүрэгтэй байгуулсан гэрээний хүрээнд Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү ажил нь бурхан болоочдын шарилыг дахин гаргах, бүртгэлжүүлэх, нүүлгэн шилжүүлэх онцгой хариуцлагатай үйл ажиллагаа учир бид талийгаач бүрд дээдийн хүндэтгэлтэй хандах, ар гэр, төрөл төрөгсдийн сэтгэл зүй, Монголын уламжлалт ёс заншил, өв соёлыг эрхэмлэх зарчмыг нэн тэргүүнд тавин ажиллаж байна. Ажлын онцлог, цар хүрээ, эрсдэлийг харгалзан чиглэл тус бүрийн мэргэжлийн багуудыг ажиллуулж, үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, хяналтын дор хэрэгжүүлж байна. Үүнд:
Ариутгал, халдваргүйжүүлэлтийн мэргэжлийн баг – шарил гаргах болон нүүлгэн шилжүүлэх үе шат бүрд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ажлын талбай, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлд шаардлагатай ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ баг – ажилтан бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хамгаалах хэрэгслийн хэрэглээ, талбайн эрсдэлийн үнэлгээ, аюулгүй ажиллагааны горимд тогтмол хяналт тавьж байна.
Өв соёл, түүхэн дурсгалын бүртгэлийн мэргэжлийн баг – нүүлгэн шилжүүлэлтийн явцад илэрч буй түүх, соёл, зан заншлын ач холбогдол бүхий эд зүйлс, хөшөө дурсгал, бичээс болон холбогдох мэдээллийг баримтжуулж, бүртгэлжүүлэн ажиллаж байна. Бүртгэл, мэдээлэл, хяналтын баг – бурхан болооч бүрийн нэр, байршил болон холбогдох мэдээллийг шат дамжлага бүрд тулган баталгаажуулж, нэр, бүртгэл болон шарил хоорондоо солигдох, андуурагдах эрсдэлийг бууруулах олон шатлалт хяналтыг хэрэгжүүлж байна.
Талбайн мэргэжлийн гүйцэтгэлийн баг – шарилыг гаргах, хамгаалах, савлах, тээвэрлэх үйл ажиллагааг тогтоосон дараалал, технологийн дагуу хүндэтгэлтэй, эмх цэгцтэй зохион байгуулж байна. Ажлын зохион байгуулалт, бүртгэл, хяналтын тогтолцоог олон улсын ижил төстэй ажлын арга барил, судалгаа, туршлага, мэргэжлийн зөвлөмж, дүгнэлтэд тулгуурлан боловсруулсан бөгөөд бурхан болооч бүрийг анх гаргасан цэгээс эхлэн дараагийн шат дамжлага хүртэл бүртгэл, мэдээллийн уялдаа холбоог алдагдуулахгүй байх зарчмыг баримталж байна. Ингэснээр нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа нь зөвхөн техник, механикийн ажил бус, ариутгал халдваргүйжүүлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, бүртгэл мэдээлэл, өв соёлын хамгаалалт, ёс заншил, хүндэтгэлийг цогцоор нь хангасан мэргэжлийн үйл ажиллагаа байхаар зохион байгуулагдсан.
Тус компани "Бид энэ ажлыг зөвхөн оршуулгын газрыг чөлөөлөх, шарил нүүлгэн шилжүүлэх ажил гэж үзэхгүй. Харин бурхан болоочдын гэгээн дурсгал, ар гэрийн итгэл, Монголын өв соёл, ёс заншил болон төрийн өмнө хүлээсэн хариуцлагыг хүндэтгэн хэрэгжүүлэх нэн хариуцлагатай үйл ажиллагаа гэж үзэн мэргэжлийн өндөр түвшинд, хүндэтгэлтэйгээр гүйцэтгэж байна" гэв.
| "Дөл" буян ХХК Самбалхүндэвийн оршуулгуудыг бүртгэлжүүлэн нүүлгэн шилжүүлнэ |
Засгийн газар тариаланчдаас улаан буудай, хүнсний ногоо худалдаж авч, нөөцөлнө
2026-09-01 14:33:25
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
2026-09-01 13:41:51
Иргэдийн шатахууны чанар хэмжиж буй багажийг "албан ёсны" биш гэв
2026-09-01 12:13:33
"Дөл" буян ХХК Самбалхүндэвийн оршуулгуудыг бүртгэлжүүлэн нүүлгэн шилжүүлнэ
2026-09-01 15:18:22
Засгийн газар тариаланчдаас улаан буудай, хүнсний ногоо худалдаж авч, нөөцөлнө
2026-09-01 14:33:25
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
2026-09-01 13:41:51
Ном уншлагын үндэсний хөдөлгөөн өнөөдрөөс эхэллээ
2026-09-01 12:32:15
Иргэдийн шатахууны чанар хэмжиж буй багажийг "албан ёсны" биш гэв
2026-09-01 12:13:33
Тасганы овоонд цахилгаан машин цэнэглэх өртөө байгууллаа
2026-09-01 10:34:10
Бат-Үүлийн Чулуудай: Аав минь та нарын өөрийг нь харааж, доромжлох эрхийн чинь төлөө үсээ бууралттал тэмцсэн юм
2026-09-01 09:30:06
97 настай Бохара Непалын гамшгийн итгэл найдварын бэлгэ тэмдэг боллоо
2026-09-01 09:20:28
Шинэжинст сум 60 га газарт хавтгай үржүүлэх бааз байгуулжээ
2026-09-01 09:15:24
Өнөөдөр Улаанбаатарт 31 хэм дулаан
2026-09-01 09:09:40
Энэ жил нэгдүгээр ангид 75838 хүүхэд суралцана
2026-09-01 09:07:12
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд, нэгдсэн төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-08-31 18:05:51
Цагаан-Овоо сум руу орж ирсэн баавгайнуудыг ой руу хөөжээ
2026-08-31 15:22:02
Ерөнхий сайд Н.Учрал дараах есөн шийдвэрийг танилцууллаа
2026-08-31 12:48:53