Гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний тасралтгүй байдал, эмийн хүртээмжийг хангах зорилгоор гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX фактор болон бусад шаардлагатай эмийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө. 2026 онд батлагдсан 2.7 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөр дамжуулан нэг эх үүсвэрийн худалдан авалтыг зохион байгуулснаар эмийн нэгжийн үнийг бууруулж, 350 сая төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгосон . Улмаар хэмнэсэн хөрөнгийг дахин үр ашигтай зарцуулж, анхны төсөвт багтаагүй байсан нэн шаардлагатай 3 нэр төрлийн эмийг нэмж захиалжээ. Ингэснээр нийт 5 нэр төрлийн гемофилийн эсрэг рекомбинант факторыг хүлээн авч, эмчилгээний хэрэгцээнд ашиглах боломж бүрдэж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: > “Төсвийн хэмнэлт гэдэг зөвхөн мөнгө хэмнэсэн үзүүлэлт биш. Харин хэмнэсэн хөрөнгөөр илүү олон иргэнд шаардлагатай эмчилгээ, тусламжийг хүргэж чадсан бодит үр дүн байх ёстой. Энэ удаагийн худалдан авалт үүнийг бодитоор харууллаа” хэмээн онцоллоо.
НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон :Өнөөдөр ийнхүү эмийг хүлээлгэн өгч байгаа нь Монгол Улсад гемофилитэй хүмүүс шаардлагатай эмчилгээгээ найдвартай авах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болж байна. Цус бүлэгнэлтийн нөхөх эмчилгээг цаг алдалгүй авах нь өвчний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. НҮБХХ нь Монгол Улсын Засгийн газар болон түншүүдтэй хамтран нэн шаардлагатай эмийн хүртээмжийг бэхжүүлж, илүү тэсвэртэй, тэгш хүртээмжтэй, хүн бүрийг хамарсан эрүүл мэндийн тогтолцоог дэмжихийн төлөө тууштай ажиллах болно” гэв.

Монгол Улсын хэмжээнд гемофили өвчтэй 173 иргэн бүртгэлтэй бөгөөд тус өвчин нь цус бүлэгнэлтийн хүчин зүйл дутагдсанаас цус алдах эрсдэл өндөртэй, урт хугацааны эмчилгээ, тогтмол хяналт шаарддаг.Иймд эмчилгээний шаардлагатай хүчин зүйлийг цаг тухайд нь, тасралтгүй нийлүүлэх нь өвчтөний эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр хүлээлгэн өгч буй рекомбинант VIII, IX факторууд нь олон улсын чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, эмийн хатуу зохицуулалттай зах зээлд нийлүүлэгддэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн бөгөөд гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний хэрэгцээг тогтвортой хангах боломжийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас нэн шаардлагатай, тасалдал үүсэх эрсдэл өндөртэй эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг илүү үр ашигтай, тогтвортой зохион байгуулахын зэрэгцээ эрэлт хэрэгцээнд суурилсан төлөвлөлт, чанарын баталгаажуулалт, нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангасан тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна.

Сайд Э.Батшугар “Иргэн бүрд шаардлагатай эмчилгээ нь хүртээмжтэй, эмийн хангамж нь тасралтгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь чанартай байх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэдгийг энэ үеэр онцоллоо.
| Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй |
Засгийн газар тариаланчдаас улаан буудай, хүнсний ногоо худалдаж авч, нөөцөлнө
2026-09-01 14:33:25
Иргэдийн шатахууны чанар хэмжиж буй багажийг "албан ёсны" биш гэв
2026-09-01 12:13:33
Шинэжинст сум 60 га газарт хавтгай үржүүлэх бааз байгуулжээ
2026-09-01 09:15:24
Засгийн газар тариаланчдаас улаан буудай, хүнсний ногоо худалдаж авч, нөөцөлнө
2026-09-01 14:33:25
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
2026-09-01 13:41:51
Ном уншлагын үндэсний хөдөлгөөн өнөөдрөөс эхэллээ
2026-09-01 12:32:15
Иргэдийн шатахууны чанар хэмжиж буй багажийг "албан ёсны" биш гэв
2026-09-01 12:13:33
Тасганы овоонд цахилгаан машин цэнэглэх өртөө байгууллаа
2026-09-01 10:34:10
Бат-Үүлийн Чулуудай: Аав минь та нарын өөрийг нь харааж, доромжлох эрхийн чинь төлөө үсээ бууралттал тэмцсэн юм
2026-09-01 09:30:06
97 настай Бохара Непалын гамшгийн итгэл найдварын бэлгэ тэмдэг боллоо
2026-09-01 09:20:28
Шинэжинст сум 60 га газарт хавтгай үржүүлэх бааз байгуулжээ
2026-09-01 09:15:24
Өнөөдөр Улаанбаатарт 31 хэм дулаан
2026-09-01 09:09:40
Энэ жил нэгдүгээр ангид 75838 хүүхэд суралцана
2026-09-01 09:07:12
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд, нэгдсэн төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-08-31 18:05:51
Цагаан-Овоо сум руу орж ирсэн баавгайнуудыг ой руу хөөжээ
2026-08-31 15:22:02
Ерөнхий сайд Н.Учрал дараах есөн шийдвэрийг танилцууллаа
2026-08-31 12:48:53