Иргэдийн шатахууны чанар хэмжиж буй багажийг "албан ёсны" биш гэв

Иргэд шатахууны октан шалгагч гэх гар багаж ашиглан ШТС-уудад түгээж буй АИ95 бензин нь чанартаа хүрэхгүй байгаа тухай мэдээлэл цахим орчинд түгээж байна. Энэ мэдээллийн талаар Шатахууны шуурхай штабаас "Энэ багажийг үйлдвэрлэгч нь албан ёсны баталгаажсан чанар шалгах төхөөрөмж биш гэж тодорхойлсон байдаг. Тухайн савтай бензиний хадгалалт, бохирдол зэргээс хамаарч чанар муудах зэрэг асуудал гарах боломжтой. Иймд энэ долоо хоногт АҮЭБЯ-ны хяналтын газар, АМГТГ-ын лабораторийн төлөөлөлтэй хамт тухайн мэдээлэл цацсан иргэний хүссэн ШТС-аас дээж авч, түүний зөөврийн багаж болон итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээг хийж, үр дүнг харьцуулан харуулна. Аливаа лабораторийн багажуудын хоорондын зөвшөөрөгдөх зөрүү +/-2 гарч болно" гэж тайлбарлалаа. 


Иргэдийн шатахууны чанар хэмжиж буй багажийг "албан ёсны" биш гэв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ