Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
09-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны 09-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар +13…+18 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 градусаар дулаарч +29...+31 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 градусаар дулаарч +27...+29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 градусаар дулаарч +27...+29 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
| Өнөөдөр Улаанбаатарт 31 хэм дулаан |
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
2026-09-01 13:41:51
Иргэдийн шатахууны чанар хэмжиж буй багажийг "албан ёсны" биш гэв
2026-09-01 12:13:33
Шинэжинст сум 60 га газарт хавтгай үржүүлэх бааз байгуулжээ
2026-09-01 09:15:24
Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй
2026-09-01 13:41:51
Ном уншлагын үндэсний хөдөлгөөн өнөөдрөөс эхэллээ
2026-09-01 12:32:15
Иргэдийн шатахууны чанар хэмжиж буй багажийг "албан ёсны" биш гэв
2026-09-01 12:13:33
Тасганы овоонд цахилгаан машин цэнэглэх өртөө байгууллаа
2026-09-01 10:34:10
Бат-Үүлийн Чулуудай: Аав минь та нарын өөрийг нь харааж, доромжлох эрхийн чинь төлөө үсээ бууралттал тэмцсэн юм
2026-09-01 09:30:06
97 настай Бохара Непалын гамшгийн итгэл найдварын бэлгэ тэмдэг боллоо
2026-09-01 09:20:28
Шинэжинст сум 60 га газарт хавтгай үржүүлэх бааз байгуулжээ
2026-09-01 09:15:24
Өнөөдөр Улаанбаатарт 31 хэм дулаан
2026-09-01 09:09:40
Энэ жил нэгдүгээр ангид 75838 хүүхэд суралцана
2026-09-01 09:07:12
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд, нэгдсэн төсөвт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-08-31 18:05:51
Цагаан-Овоо сум руу орж ирсэн баавгайнуудыг ой руу хөөжээ
2026-08-31 15:22:02
Ерөнхий сайд Н.Учрал дараах есөн шийдвэрийг танилцууллаа
2026-08-31 12:48:53