Энэ жил нэгдүгээр ангид 75838 хүүхэд суралцана

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэллээ.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд боловсролын 2454 байгууллага хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж 1.3 сая гаруй оюутан, суралцагч суралцаж, 114.8 мянган багш, ажилтан ажиллана. Сургуулийн өмнөх боловсролын 1408 байгууллагад 258.9 мянган хүүхдийг хамруулна. Ерөнхий боловсролын  910 сургуульд 836.7 мянган суралцагч өдрөөр суралцаж, 63 мянган багш, ажилтан ажиллах юм байна. Нэгдүгээр ангид 75838 хүүхэд элсэн суралцах бол 12 дугаар ангийг 52828 суралцагч төгсөнө. 2026-2027 онд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын төрийн 42, хувийн 27 нийт 69 байгууллагад 51.1 мянган суралцагч сурч боловсрол, мэргэжил эзэмших юм. Харин  дээд боловсролын сургалтын 68 байгууллагад 164.8 мянган суралцагч суралцаж, нийт ажилтан 11.9 мянга, үндсэн багш 5.3 мянга орчим ажиллана


Энэ жил нэгдүгээр ангид 75838 хүүхэд суралцана
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ