COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
Монгол Улсад зохион байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол хамтарч ажиллав.
Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын хүсэлтийн дагуу Интерполын Томоохон арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх баг буюу IMEST энэ оны 07 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд дэмжлэг үзүүллээ.
Интерполоос тусгайлан томилогдсон мэргэжилтэн Федерико Морено Тобар Улаанбаатар хотод ажиллаж, Монгол Улсад IMEST баг анх удаа томилогдон ажилласан нь олон улсын томоохон арга хэмжээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Монгол Улс болон Интерполын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан чухал алхам боллоо.
Энэхүү ажиллагааны үр дүн нь үндэсний аюулгүй байдлыг хангах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, болзошгүй эрсдэл, аюул заналыг эрт илрүүлэхэд олон улсын цагдаагийн хамтын ажиллагаа, мэдээллийн санг үр дүнтэй ашиглах боломжтойг харуулсан юм.
| COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо |
UNCCD COP17 газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа
2026-08-28 20:16:31
“Урьхан” Б.Чинбат Ч.Алдарыг шүүгчийн өндөр суудалд “залсан” гэв үү?
2026-08-28 17:04:39
Намрын шинэ ургац нийслэлийн дараах 18 цэгт худалдаалагдаж байна
2026-08-25 11:23:50
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
2026-08-29 11:58:34
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
2026-08-29 10:35:14
UNCCD COP17 газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа
2026-08-28 20:16:31
“Урьхан” Б.Чинбат Ч.Алдарыг шүүгчийн өндөр суудалд “залсан” гэв үү?
2026-08-28 17:04:39
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:59:32