Өөрт нь удаа дараа дээрэмдүүлэхгүй гэсэн жирийн нэгэн бизнесмэн залуу В.Ганзоригийг шууд хорих эрхтэй шүүх байгууллагын хаалгаар оруултал хууль хүчнийнхнийг хөдөлгөсөн “Урьхан” Б.Чинбат нь шүүгч Ч.Алдартай холбоотойг батлах бас нэгэн баримт ил боллоо.
Ч.Алдар өмнө нь өмгөөлөгч байсан бөгөөд тухайн үедээ “Урьхан” Б.Чинбатын хамаарал бүхий компанид хуулийн зөвлөгөө өгч байсан ажээ. Хожмоо Ч.Алдар өмгөөлөгч хүнийг шууд хорих эрхтэй шүүхэд Эрүүгийн танхимын шүүгч болсон бөгөөд үүнд нь “Урьхан” Б.Чинбат дэмжлэг үзүүлж, түүнийг томилуулахад нөлөөлсөн байх магадлал маш өндөр байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Ч.Алдарыг шүүгч Ч.Алдар болох хүртэл замыг засч, түүнийг бэлдсэн хүн нь Б.Чинбат болж таарлаа. Энэ ч утгаараа Ч.Алдар нь иргэн В. Ганзоригийг “Урьхан” Б.Чинбатын захиалгаар хорих шийдвэр гаргасан гэж хардах хангалттай үндэслэл байна. Учир нь шүүгч Ч.Алдарын дарга, шүүгч Бямбаатар нь, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Ч.Хосбаяр, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт нар нь “Урьхан” Б.Чинбатын бүлэглэлийнх.
Түүнчлэн шүүгч Ч.Алдар нь иргэн В.Ганзоригийг хорих шийдвэр гарагсан өдрөө Б.Чинбатын бүлэглэлийн нэг гишүүн болох цагдаагийн хурандаа цээж Ууганбаатар руу, “Би ажлаа хийсэн” гэсэн мессеж илгээсэн нь баримт болон АТГ-т очсон байдаг. Ийнхүү Б.Чинбат нь хуулийн бараг бүхий л шатанд өөрийнхөө хүмүүсийг бэлдэж, шургуулж, рекэт дээрмээ хийдэг нэгэн бололтой.
| “Урьхан” Б.Чинбат Ч.Алдарыг шүүгчийн өндөр суудалд “залсан” гэв үү? |
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
2026-08-29 11:58:34
UNCCD COP17 газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа
2026-08-28 20:16:31
Намрын шинэ ургац нийслэлийн дараах 18 цэгт худалдаалагдаж байна
2026-08-25 11:23:50
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
2026-08-29 11:58:34
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
2026-08-29 10:35:14
UNCCD COP17 газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа
2026-08-28 20:16:31
“Урьхан” Б.Чинбат Ч.Алдарыг шүүгчийн өндөр суудалд “залсан” гэв үү?
2026-08-28 17:04:39
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:59:32