Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн, Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын 1 дүгээр үеийн /4 см зузаантай/ хучилтын ажил 8-р сарын 11-ний өдрөөс эхэллээ. 9-р сарын 5-наас 2 дугаар үеийн /3 см зузаантай/ хучилтыг эхлүүлнэ. Замын нийт зузаан 7 см болно. Хучилтыг замын дундаас Өлзийт сум чиглэлийн 65км замд хийх бөгөөд 2 үеийн хучилт дууссаны дараа 10-р сарын эхээр эхний 65км замыг дуусгах юм.
Гүйцэтгэгч компани 120км авто замыг чанартай гүйцэтгэн 2026 оны 11 сард ашиглалтад өгөхөөр төлөвлөн хурдтай ажиллаж байна.
| Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн 120 км замын хучилт эхэллээ |
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00
2026-11-09 14:05:59
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00