Эрэн сурвалжилж байсан 41 настай иргэнийг Минск хотоос баривчиллаа

Олон улсад эрэн сурвалжилж байсан этгээдийг Беларусь улсаас олж Монгол Улсад өнөөдөр шилжүүлэн авчрахаар болжээ. Тухайн этгээд нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдон шалгуулж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байна. Улмаар түүний байршлыг тогтоохоор Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлжээ. Монгол Улсын харьяат 41 настай иргэнийг Беларусь улсад байж болзошгүй тухай мэдээллийг Интерполын шугамаар авсан. Улмаар Минск хотод байхад нь түүнийг саатуулжээ. Шилжүүлэн өгөх ажиллагаа Минск хотын Олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр болжээ.

Эх сурвалж: Минск-Новости


Эрэн сурвалжилж байсан 41 настай иргэнийг Минск хотоос баривчиллаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ