Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн хутагт АНУ-ын Пенсильванийн их сургуульд шашин соёл, гүн ухаан судлалын чиглэлээр магистраар суралцаж буй бөгөөд энэ зун төрөлх нутаг орондоо ирж Их Богдын төрийн тахилгад оролцон, сүсэгтэн олондоо ном айлдвараа айлдан, соён гэгээрлийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр (2026.08.10) Ламын гэгээнтэн маань сурах үйл хэргээ үргэлжлүүлэхээр АНУ-ыг зорилоо.
Түүнийг Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, Гон Гандан Дэдлин хийдийн хамба лам Б.Баянжаргал нар эцэг эхийнх нь хамт үдэн гаргаж өгөв. 1740 онд байгуулагдсан Пенсильванийн их сургууль нь АНУ-ын хамгийн ууган, дэлхийд нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд бизнес, санхүү, эдийн засаг, технологи, анагаах ухаан зэрэг олон салбараар тэргүүлэх сургалт, судалгаагаараа алдартай. Ийнхүү гэгээнтэн эрдэм номын их өргөөнд суралцаж, мэдлэг боловсролоо ахиулан, дэлхийн түвшний эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах шинэ замыг нээж байна.
| Ламын гэгээний VIII дүр АНУ-д суралцаж байна |
Офицер-Нарантуул-Дүнжингарав чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ
2026-08-11 10:02:31
Зуны адаг сарын 29, могой өдөр
2026-08-11 09:12:56
Эрчим хүчний найдвартай байдалд хувь нэмэр оруулах дэд бүтцийг Оюу толгой ашиглалтад орууллаа
2026-08-03 15:20:30
Холын зайн тээврийн цахилгаан машинаар гүйцэтгэхээр туршилт хийлээ
2026-08-11 12:05:21
Наймдугаар сарын халамж, тэтгэмж олгох хуваарь
2026-08-11 11:38:31
Балхжавын Чингүүний "Dzud" кино “New York Movie Awards 2026" гранпри хүртлээ
2026-08-11 10:48:40
Зээлийн мэдээллийн тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтрүүлнэ
2026-08-11 10:30:59
A Cool буюу Б.Анхбаярыг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна
2026-08-11 10:20:00
“Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргалаа
2026-08-11 10:09:33
Офицер-Нарантуул-Дүнжингарав чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ
2026-08-11 10:02:31
Ламын гэгээний VIII дүр АНУ-д суралцаж байна
2026-08-11 09:54:24
Дарьгангын нутгаар дуу цахилгаантай аадар орно
2026-08-11 09:17:33
Зуны адаг сарын 29, могой өдөр
2026-08-11 09:12:56