Үндсэн цэс
Toggle navigation
Нүүр хуудас
Нүүр хуудас
Улс төр
Эдийн засаг
Баялаг бүтээгч монгол
Нийгэм
Иргэний индэр
Хариулахгүй байж болохгүй
Залуусын дуу хоолой
Дэлхий дахинд
Спорт
"Бээжин 2022"
Ирээдүйн од
Хоймор
Оддын араншин
Спорт-Эрүүл мэнд
Содон түүх
Спорт-Лавлах товчоо
Зөвхөн спортын тухай
Алдрын танхим
Соёл урлаг
Холливуд
К-поп
Оддын ярилцлага
Оддын блиц
Дуулианы эзэн
Байгаль орчин
Амьтдын ертөнц
Ургамлын ертөнц
Улаан ном
Аялал жуулчлал
Төслүүд
Танин мэдэхүй
Яагаадхан
Байгаль шинжлэл
Шинжлэх ухааны сонирхолтой түүхүүд
Агуу гүн ухаантнууд
Бизнесийн хаадын түүх
Зөвлөгөө
Алдартай гэрэл зургууд
Технологи
А.Ишдорж: Осол гаргаж эрдэнэт хүний амь нас эрсдлээ, миний бие ажлаа хүлээлгэж өгөхөөр Ерөнхий сайдад хандсан байгаа
2023-08-29,
275
| Жиргэх
| Хуваалцах
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж автомашин барьж явахдаа осол гаргаж, хүний амь эрсэдсэн тул Засаг даргын үүрэгт ажлаа өгөхөөр болсон тухайгаа өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ.
Миний бие хэд хоногийн өмнө авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг явдал болсон. Гэнэтийн энэ явдалд одоо ч харамсаж, цочирдсон хэвээр байна.
Хохирогчийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсээс дахин дахин уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлье.
Осол гарах үеэр би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, зүүрмэглэж нойрмоглоогүй явсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан орон зайд, харанхуй шөнө энэ явдал болсон.
Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй, бас үүрэгтэй. Иймд Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлтээ гаргасан бөгөөд хэргийг холбогдох хууль журмын дагуу шалгуулж шийдвэрлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна.
Миний бие 1999 оноос эхлэн төрийн анхан шатны нэгжээс аймгийн удирдлага хүртэлх албан тушаалыг 24 жилийн туршид хашиж ирлээ. Энэ бүх хугацаанд нутаг орныхоо хөгжлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хууль журмыг дээдэлж, ёс зүйг эрхэмлэж, сахилга хариуцлагыг мөрдлөг болгож, хүн чанар, эх нутгаа гэсэн сэтгэлээр хичээн ажиллаж ирсэн гэдгээ хэлэхийг хүсэж байна.
Намайг дэмжиж, итгэл хүлээлгэж, хамтран ажиллаж ирсэн үе үеийн хамт олон, журмын нөхөд, иргэд та бүхэндээ талархал илэрхийлэхийн хамт чин сэтгэлийн уучлалт хүсье.
Нутаг орон минь хөгжин дэвжиж, хүн олон минь амар амгалан байг.
Хүндэтгэсэн; А.Ишдорж
А.Ишдорж: Осол гаргаж эрдэнэт хүний амь нас эрсдлээ, миний бие ажлаа хүлээлгэж өгөхөөр Ерөнхий сайдад хандсан байгаа
Бусад мэдээ
45 хүний суудалтай тохилог автобусыг жуулчин тосох, зочин угтах үйлчилгээнд явуулж, нэгдүгээр эгнээгээр зорчуулж, түргэн шуурхай үйлчилнэ
2025-04-19 16:28:01
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ
2025-04-18 17:14:59
Хэл хуурын үзэсгэлэнг 1500 гаруй хүүхэд залуус үзэж сонирхжээ
2025-04-18 17:12:30
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
2025 © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.