Ховд аймгийн Жаргалант суманд энэ оны долоодугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлыг баталгаажуулах лабораторийн шинжилгээний хариу эерэг гарлаа.
Ингэснээр тус суманд тарваган тахлын өвчлөлийн тохиолдол батлагдаад байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Тарвага агнах, барих, тарваганы мах болон эд эрхтэнтэй харьцахаас бүрэн татгалзах
Сэжигтэй, өвчилсөн болон үхсэн мэрэгч амьтанд огт хүрэхгүй байх
Мэргэжлийн байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чанд мөрдөж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалах
Тарваган тахал нь богино хугацаанд хүнд халдварлаж, амь насанд аюул учруулдаг зооноозын хүнд халдварт өвчин тул иргэд та бүхэн сэрэмж илүүдэхгүй байхыг анхааруулж байна.
| Ховд аймагт тарвага тахлын тохиолдол батлагдав |
Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ
2026-07-24 13:50:54
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
2026-07-23 17:19:37
Бусдын амь насыг хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ
2026-07-22 00:00:00
Ховд аймагт тарвага тахлын тохиолдол батлагдав
2026-07-24 14:29:05
Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ
2026-07-24 13:50:54
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө
2026-07-23 17:19:37