Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсоноор одоогийнхоос хоёр дахин их буюу хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай. 55 барилга, байгууламжаас бүрдэх бөгөөд Төв цэвэрлэх гарсан лагаа бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэглээнийхээ 35 хувийг хангах юм. Энэ нь жилд 7-8 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэнэ гэсэн үг юм.
Хоногт 250 мянган м³ хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Монгол Улсын Засгийн газраас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаар авах арга хэмжээний тухай” 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 311 тоот тогтоол гарсан бөгөөд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг баталж, санхүүжилтийн эх үүсвэрийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хүрээнд батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барьж байгуулахаар шийдвэрлэсэн.
Улмаар 2019 онд төслийн “Түлхүүр гардуулах нөхцөл”-тэй EPC гэрээ байгуулагдсанаар барилга угсралтын ажил эхэлсэн юм.Шинэ цэвэрлэх байгууламжид хаягдал ус хүлээн авах ажлыг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхлүүлэн, 70,000 м3 усыг бохир усыг механик, физик, хими, нэмэлт биологийн цэвэрлэгээний аргаар технологийн дагуу боловсруулж, туршилтын горимоор ажиллаж байна. Одоогийн байдлаар хоногт 80,000-116,000 м3 бохир усыг цэвэрлэж байгаа бөгөөд зургадугаар сард багтаан төв цэвэрлэх байгууламжид ирж буй усыг 100% хүлээн авах нөхцөл бүрджээ. Шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250,000м3, жилд 90 сая м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх хүчин чадалтай.
![]()
| Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ төв цэвэрлэх байгууламжтай танилцлаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03