Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ

Одоогоос 6 жилийн өмнө Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр Хэнтий аймгийн ЗДТГ болон Монгол дахь АНЭУ -ын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж бэлэглэхээр болсон. Тус цэцэрлэгийг "АТТА-ЧР констрашн" ХХК зургаан сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн бөгөөд 2020 оны 10 сарын 10-нд ийнхүү нээлтээ хийж байжээ.

 

 

 

Барилга ашиглалтад орсон эхний өвлөө л цан цохиж, дулаан алдаж байсан ба багшийн ширээн дээрх дэвтрийн цаас хийсэх хэмжээний дулаан алдалттай байсан. Сүүлдээ зүүн хойд талаасаа тоосго бутарч унаж,  орой хэсгээсээ хагарч байгааг цэцэрлэгийн багш удирдлагууд удаа дараа гүйцэтгэгч компанид мэдэгдсэн ба компаниас 3 удаа ирж, сайжруулалт хийлээ гээд буцаж байж. 

 

 

 

Цэцэрлэгийн удирдлагууд дулаан алдалттай, ажиллах нөхцөл боломж үнэхээр хэцүү байгааг аймаг орон нутгийн удирдлагуудад уйгагүй мэдэгдэж, хөөцөлдсөнөөр энэ жил аймгийн ОНХС-аас 523 сая төгрөгийг тус цэцэрлэгийн дулаалга, гадна пасад, цонхыг шинэчлэхээр ийнхүү хуучин пасадаа хуулаад буй дүр зураг нь энэ юм. 

 

 

 

Эх сурвалж: Хэнтий мэдээ сонин 


Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ