Замын-Үүд дэх Гаалийн газрын Хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байсан Г.А-д холбогдох хахууль авах, хахууль өгөх хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, түүнд 3 жилийн хорих ял оноолоо.
Г.А нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байхдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-н ачаа, барааг гаалийн хяналтын талбайд мэдүүлсэн хэмжээнд нь татвар төлүүлж, хурдан шуурхай нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэсэн гаалийн улсын байцаагч нарт хууль бус үүрэг чиглэл өгч, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Т.Н-ээс бэлнээр 10 сая төгрөгийн хахууль авсан,
Т.Н нь хяналт, шалгалтын албаны дарга Г.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.А -г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 10 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, мөн Т.Н-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.
| ₮10 саяын хахууль авсан Замын-Үүдийн гаалийн газрын албаны даргад 3 жил хорих ял оноолоо |
Даншиг наадмын хаалтыг Сүхбаатарын талбайд хийнэ
2026-06-23 16:26:17
Танилц: Аймгуудын наадмын тов гарлаа
2026-06-23 13:57:30
2026-06-23 13:57:17
Даншиг наадмын хаалтыг Сүхбаатарын талбайд хийнэ
2026-06-23 16:26:17
2026-06-23 16:24:06
2026-06-23 15:40:33
Танилц: Аймгуудын наадмын тов гарлаа
2026-06-23 13:57:30
2026-06-23 13:57:17