Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал:
Ч.Р нь “Д...” ХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа буюу 2024 оны 1 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн дэргэдэх дөрвөн замын уулзварт компанийн өмчлөлийн Вэйбэн норт бенз (Beiben North Benz) маркийн тээврийн хэрэгслээр 15,7 тонн шингэрүүлсэн хий (газ) тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцохдоо Ниссан патрол (Nissan Patrol) загварын тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэний улмаас их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдаж байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт үүсэж, улмаар 7 хүний амь нас хохирсон, бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох), Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах), Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
| Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийг шүүхэд шилжүүлжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03