Швейцарын Бүргеншток хотноо Катар болон Пакистан улсын зуучлалтайгаар эхэлсэн АНУ, Ираны дээд хэмжээний уулзалтын эхний өдөр хурцадмал нөхцөл байдалд өндөрлөлөө.
Ойрх Дорнодын бүс нутгийн хямралыг зохицуулах 60 хоногийн хугацаатай түр хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тус уулзалтыг олон улсад "Люцерн нуурын дээд хэмжээний уулзалт" (Lake Lucerne Summit) хэмээн нэрлэж байгаа бөгөөд хэлэлцээний эхний өдрийн эргэн тойронд болсон үйл явдлыг нэгтгэн хүргэж байна.
Уулзалтын эхний шатны хэлэлцээ ердөө нэг цаг хагасын хугацаанд үргэлжилсний дараа талууд дотооддоо зөвлөлдөх шаардлагатай гэсэн шалтгаанаар завсарлага авсан байна.
Хэлэлцээний гол сэдэв нь Ливаны нөхцөл байдал байгаа бөгөөд талууд дараах байр суурийг илэрхийлжээ.
Ираны тал: Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Бакаи "Ливанд дайн дуусахгүй бол эцсийн тохиролцоо хийх боломжгүй" хэмээн мэдэгдсэн байна. Иран улс Ливанд байлдааны ажиллагааг зогсоохыг Ормузын хоолойг эргүүлэн нээх үндсэн нөхцөл болгож байгаа юм.
Аюулгүй байдлын хямрал: Өнгөрсөн баасан гарагт Израил болон Хезболлах бүлэглэл гал зогсоохоор тохиролцсон хэдий ч бямба гарагт Израил Ливанд дахин цохилт өгсөн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна. Израил үүнийгээ Ливаны талаас пуужин харвасны хариу гэж тайлбарласан бол Иран улс Израилыг санамж бичгийн заалт зөрчсөн гэж буруутган, Ормузын хоолойг хаахаа дахин зарласан юм.
Хэлэлцээ эхлэхтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэрэв Иран улс Хезболлах бүлэглэлд дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагааг нь хязгаарлахгүй бол Ираны нутаг дэвсгэрт дахин цохилт өгнө гэж сошиал медиагаар дамжуулан сүрдүүлжээ. Үүний хариуд Швейцарт болж буй хэлэлцээнд Ираны төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй Парламентын дарга Мохаммад Багер Галибаф "Манай зэвсэгт хүчин ямар ч хариу цохилт өгөхөд бэлэн" хэмээн эрс мэдэгдсэн байна.
| АНУ, Ираны дээд хэмжээний уулзалтын эхний өдөр хурцадмал байдалд өндөрлөлөө |
2026-06-22 16:51:41
2026-06-22 15:26:54
2026-06-22 15:11:50
Оюу Толгойн экс удирдах ажилтан хүүхдийн бэлгийн хүчирхийлэл агуулсан материал хадгалсан хэрэгт холбогджээ
2026-06-22 18:14:52
2026-06-22 18:02:16
2026-06-22 16:51:41
2026-06-22 15:26:54
2026-06-22 15:11:50
Маргааш Ерөө гол 40 см давж үерлэнэ
2026-06-22 12:54:12
Лхагва гаригаас эхлэн нийт нутгаар дулаарна
2026-06-22 12:40:29
2026-06-22 12:19:36
2026-06-22 12:17:37
Боловсролын сайд Л.Энх-Амгалан ЭЕШ өгөх сурагчдад захилдал илгээлээ
2026-06-22 12:07:43
2026-06-22 11:37:29
2026-06-22 11:07:21
2026-06-22 10:47:04
2026-06-22 09:56:31
Үерт боогдсон мотоциклтэй иргэдийг завиар зөөж, гаргалаа
2026-06-22 09:41:03
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” уулзалтад оролцоно
2026-06-22 09:27:50
2026-06-22 09:25:36