Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2026.06.20/ хоёр дахь өдрөө Дорноговь аймгийн Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-т ажиллаж байна.
Монгол улсын төр засгийн бодлогын баримт бичгүүд, үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаж ирсэн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж байна. БНЭУ-ын Засгийн газрын 1,7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээрхэрэгжиж буй уг төслийн хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, жилд 1,5 сая тонн дотоодын түүхий тосыг боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулж байна.
Үйлдвэрийн бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил 2021 онд эхэлж, Технологийн бус барилга байгууламжууд болох нийт 11 иргэний барилга, ус дамжуулах систем, эрчим хүчний байгууламж, талбайн ил, далд дэд бүтцийн барилга угсралтын ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад шилжүүлсэн. Одоогийн байдлаар үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд, дагалдах, туслах, хангамжийн байгууламжуудын үйлдвэрлэл, угсралт, суурилуулалтын ажил ид явагдаж байна.
Үйлдвэрийн Төслийн менежментийн зөвлөхөөр нефть-химийн салбарын 60 гаруй жилийн туршлагатай Энэтхэг улсын төрийн өмчит “Engineers India Limited” (Инженерс Индиа Лимитед)компани ажиллаж, инженерчлэл, зураг төсөл, барилга угсралтын ажилд хяналт тавьж байна.
ГТБҮ-ийн барилга байгууламжуудын технологийн төвөгшил, ажлын логик дэс дараалал, инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг харгалзсаны үндсэн дээр бүтээн байгуулалтын ажлыг дараах 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байна. Үүнд:
EPC 01: Технологийн бус барилга байгууламж
EPC 02: Анхдагч технологийн болон дагалдах, туслах, хангамжийн байгууламжууд
EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц
EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд
EPC 02, 03 ба 04 багц ажлуудын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructures Limited” (MEIL) компани, Газрын тос дамжуулах хоолойн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Norinco International Limited” компани тус тус ажиллаж байгаа ба Инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлуудыг Испанийн “Intecsa Industrial” S.A., Италийн “STF Termotechnica”, Их Британийн Foster Wheeler, БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructure Limited”, Канадын “Worley Parsons” зэрэг компаниуд гүйцэтгэж байна.
Энэ үйлдвэр нь Америк, Итали, Франц, Нидерландын үндэстэн дамнасан корпорациудын гүн боловсруулалтын өндөр технологийн патентаар баригдаж байгаа бөгөөд орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, уян хатан зохицуулалттай, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бага, өндөр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, эдийн засгийн үр өгөөж өндөртэй, цогц үйлдвэр юм.
Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь ГТБҮ байгуулах цогц төслийн хүрээнд тээвэр ложистикийн дэд бүтэц, олон тооны станц, дэд станц, эрчим хүчний байгууламж бүхий түүхий тос дамжуулах хоолойн системийг амжилттай бүтээн байгуулж байна.
Дорнод аймгийн Матад сум дахь Тосон-Уул XIX талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй ГТБҮ хүртэл 527 км урттай, түүхий эдийг тээвэрлэх газрын тос дамжуулах хоолой нь Монголд нүүрс устөрөгчийг алсын замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болж байна. Уг бүтээн байгуулалтын ажлын явц 90 хувьд хүрээд байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд 10 гаруй улс орны хэдэн зуугаар тоологдох инженер, мэргэжилтнүүд оролцон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үйлдвэр болон газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад 3600 орчим хүн ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газрын “ГТБҮ байгуулах замаар эдийн засгаа түлш шатахууны хараат байдлаас гаргаж, дотоодын түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго” биеллээ олоход тун ойртож, үйлдвэрээ ашиглалтад хүлээн авах бэлтгэл ажлыг хангах түвшинд ирээд байна.
Манай улсын ГТБҮ нь “Grass Root” буюу “Бүхнийг эхнээс нь, цогцоор” барьж байгуулж, шинэ салбарыг бий болгож буй үндэсний хэмжээний бүтээн байгуулалт бөгөөд уг төсөл нь Монгол, Энэтхэгийн өнө эртнээс улбаатай найрамдалт харилцаанд түүхийн шинэ хуудас нэмж, хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, ХББОСЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Зөвлөх М.Одгэрэл, ББМБЗГ-ын хэлтсийн дарга Д.Батзориг болон "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбаатар нар багтсан юм
| Э.Бат-Амгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт 2 дахь өдрөа ажиллаж байна |
Бусад аймгуудаас Хөвсгөл аймаг руу мал, амьтан нэвтрүүлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглолоо
2026-06-20 12:56:50
2026-06-20 08:10:00
2026-06-20 08:00:00
Бусад аймгуудаас Хөвсгөл аймаг руу мал, амьтан нэвтрүүлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглолоо
2026-06-20 12:56:50
Э.Бат-Амгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт 2 дахь өдрөа ажиллаж байна
2026-06-20 12:50:01
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд манай улсад айлчилна
2026-06-20 10:30:30
2026-06-20 08:10:00
2026-06-20 08:00:00
БНСУ-даа тоглох тасалбар 154-275 мянган воны үнэтэй
2026-06-19 17:05:14
Тусгай хамгаалалттай газраас алтны агууламжтай чулуу ачиж яваад баригдлаа
2026-06-19 16:53:31
“Энх тунх орчлон” ХХК ашигласан 126 цооногоо хэвээр үлдээжээ
2026-06-19 16:49:03
2026-06-19 16:19:46
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна
2026-06-19 12:53:24
2026-06-19 11:56:12
Дэвжээндээ эргэн ирсэн Б.Баасанхүү эхний барилдаандаа яллаа
2026-06-19 11:54:22
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
Мопед, скүүтер явах замыг өөр өнгөөр будаж ялгана
2026-06-19 11:01:49
2026-06-19 10:07:28
2026-06-19 09:58:10
Улаанбаатарт 10 хэм дулаан, бороо орно
2026-06-19 07:18:45
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-06-19 07:16:44