Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар хотын түгжрэлийг бууруулахад авч буй арга хэмжээ, бодлогын талаар өнөөдөр Төрийн ордонд танилцуулав.
Тэрбээр "Түгжрэлийн эсрэг баримталж байгаа гол дөрвөн бодлого байгаа. Нэгдүгээрт нийтийн тээврийн шинэчлэл юм. Энэ салбар нь дампууралд орсон гэсэн дүгнэлт гаргасан. Тус асуудлыг Засгийн газар хотын үйл ажиллагаанд оролцох тэргүүний чиглэлд тавьсан учир би ахалж ажиллаж байна.
Хоёрдугаарт зорчилт хөдөлгөөнийг сайжруулахтай холбоотой багц асуудлууд юм. Үүнд замын хөдөлгөөний зорчилт, хашааг буулгах, дундын болон эцсийн зогсоолыг шинээр барих гэх мэт.
Гуравдугаарт авто замын сүлжээг өргөтгөх юм. Энэ жил их хэмжээгээр замуудын ажлыг явуулж байна. Засгийн газар холбоос замын асуудалд маш онцгой анхаарсан.
Дөрөвдүгээрт хот төлөвлөлтийн асуудал юм. Улаанбаатар хотыг төлөвлөлт стандартаар удирдах гэдгийг өнгөрсөн 30 жилд мартсан. Хотын хөгжлийн ерөнхий төлөв 2040, хөгжлийн чиг хандлага 2050 гэсэн төлөвлөгөөг хийхээр ажиллаж байгаа. Гэхдээ хотын стандарт завхарсан энэ үед олон улсын судлаач, шинжээчдийг оролцуулах шаардлагатай хэмээн үзсэн.
Өнөөдрийн 1,245 нийтийн тээврийн хэрэгслийн 85 хувь нь 10 жилийн насжилттай буюу хугацаа нь дууссан. Иргэдээс үнэлгээ хийхэд 90 гаруй хувь нь сэтгэл ханамжгүй гэсэн. Мөн 78 хувь нь автобусаа шинэчилбэл сууж болно гэсэн судалгаа гарсан.
Бид 13 жил парк шинэчлэл хийгээгүй байна. Тиймээс хоёр шаттайгаар парк шинэчлэл хийнэ. Одоогоор 414 автобус орж ирээд байна. Засгийн газрын оролцоотойгоор 810 ширхэг буюу 160 цахилгаан автобус, 600 дизель хөдөлгүүртэй автобус, дунд багтаамжийн 50 автобус оруулж ирнэ.
Богино эргэлтийг хийж автобусны хүртээмжийг нэмэгдүүлнэ. Бид зураг төсөлтэй ноцолдох, тооцоолох их ажилтай байгаа" хэмээн ярив.
| Түгжрэлийг бууруулахын тулд цахилгаан 160, дизель хөдөлгүүртэй 600, дунд багтаамжийн 50 автобус оруулж ирнэ |
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-03 16:36:19
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00