2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрс шинэчлэл хөдөлгөөний н.Энхбат тэргүүтэй 8 иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах "Оюу толгой баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх км уулзварыг тухайн өдрийн 09:00 цагаас эхлэн хаасан.
Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн Эрс шинэчлэл хөдөлгөөний иргэдэд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулж, мэдэгдэл, шаардлага өгч, хэрэгжилтийг хангуулан, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21:00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангуулсан байгаа юм байна.
Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн жагсах эрх нь нээлттэй боловч, замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих эрх болон хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хуулиар хориглосныг анхаарууллаа.
| ЦЕГ: Оюу Толгойн баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан иргэдийг Зөрчлийн тухай хуулиар шалгаж байна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03