Нийслэл хотын төв Д.Сүхбаатарын талбайн тохижилт, цэцэгжүүлэлт хангалтгүй байгааг иргэд шүүмжилсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр болон албаныхан тус газарт ажиллажээ.
Энэ үеэр нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр “Нийслэлийн төв талбайн хавтангууд хагарч, ногоон байгууламж, цэцэгжүүлэлт хангалтгүй байгааг иргэд шүүмжилж байна. Энэ хүрээнд холбогдох ажлуудыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор гүйцэтгэхийг үүрэг болгож байна. Дүүргүүд аливаа ажлыг гүйцэтгэх болон хяналт тавих байгууллагыг өөрсдөө сонгодгоос үүдэж тохижилт, үйлчилгээний чанар хангалтгүй байна. Цаашид дүүргүүдийн тохижилтын ажлын хяналтын байгууллагыг нийслэлээс сонгодог болно” гэв.
Харин Хот тохижилтын газрын дарга Г.Ууганбаяр, “Төв талбайн урд хэсэгт гэрэлтүүлгийн шон суурилуулах ажлын үеэр хүнд даацын авто машинууд зорчсоноос шалтгаалан хавтангууд саяхнаас эвдэрсэн. Д.Сүхбаатарын талбайн хавтантай ижил төрлийн чулуу Монгол Улсад худалдаалдаггүй. Шаардлагатай чулууг захиалсан, ирмэгц нь хавтанг богино хугацаанд шинэчилж дуусгана” хэмээн тайлбарласан байна.
| Сүхбаатарын талбайд 70 мянга орчим цэцэг суулгана |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03