Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонгол энэ сарын 23-нд болно. Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг санал болгож, нэр дэвшүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас томилгооны сонсгол хийхээр товлож, зар түгээсэн ч нэр дэвшигчийн танилцуулга, намтар олон нийтэд ил болоогүй байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ.
УИХ-аас томилдог албан тушаалтнуудад нэр дэвшигчдийг томилохын өмнө хуулийн дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулдаг журамтай. Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн гишүүнд нэр дэвшигчдийн намтар, танилцуулгыг парламентаас нээлттэй байршуулж, иргэдэд мэдээлэл авах боломжийг олгосоор ирсэн юм.
Гэвч Төв банкны удирдах албан тушаалд нэр дэвшиж буй Э.Анарын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлого, мэргэжлийн намтрын танилцуулга албан ёсны цахим хуудсуудад байршаагүй байгаа нь иргэдийн зүгээс ийн хардлагыг төрүүлж буй.
Нийгмийн сүлжээнд зарим иргэд түүнийг банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай, сайн эдийн засагч хэмээн дэмжиж буйгаа илэрхийлсэн бол, нөгөө хэсэг нь удирдах албан тушаалтнуудын хүүхдүүд шууд өндөр албан тушаалд томилогддог "үе залгамжилсан" тогтолцоог эсэргүүцэж, шат дараалан ажиллах ёстойг сануулж байна.
Томилгооны сонсгол хийх хуулийн гол зорилго нь тухайн нэр дэвшигч тухайн албан тушаалд тэнцэх эсэхийг олон нийтээр хэлэлцүүлэхэд оршдог. Тиймээс Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч шиг хариуцлагатай албан тушаалд очих хүний намтар ил тод байх нь иргэдийн мэдэх эрхийг хангах, томилгоог шударга явуулахад чухал нөлөөтэй билээ.
| Төв банкны томилгоо ил тод байж чадаж байна уу |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03