ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод олимпын бус дэлхийн топ спортуудын олон улсын анхдугаар наадам зохион байгуулагдлаа. Тус наадамд 28 орны тамирчид 10 төрлөөр оролцсоноос Монгол Улсын Зэвсэгт хүчний долоон цэргийн алба хаагч туухай өргөлтөөр ур чадвараа сорин өрсөлдөж, өндөр амжилт үзүүлэв. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 58 кг жинд огцом өргөлтөөр дэслэгч Б.Анхзаяа (325) мөнгө, багийн төрөлд алт, 68 кг жинд огцом өргөлтөөр ахлах ахлагч ахлагч П.Ганзаяа мөнгө, багийн төрөлд алтан медаль тус тус хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 68 кг жинд туухай өргөлтийн дэлхийн хошой аварга, ОХУ-ын Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академийн сонсогч Э.Буджав ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд хүрэл, нэмэх 68 кг жинд ахлагч Л.Түвшинтөгс (150) мөнгөн медаль, 73 кг жинд ахлах ахлагч Б.Цэрэнбат (150), хасах 95 кг жинд ахлах ахлагч Л.Билэгтбаатар (350) нар багийн төрлөөр тус бүр хүрэл медалийн эзэд болжээ. Мөн нэмэх 95 кг жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн ганцаарчилсан болон багийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж, хос медальтан болсон байна. Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний долоон цэргийн алба хаагч 11 багц медаль буюу хоёр алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар Узбекстан Улсад 9 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээндээ мордож байна.
Эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг олон улсын наадамд цуурайтуулсан Монгол тамирчдын дунд туухай өргөлтийн дэлхийн хошой аварга болон Азийн аваргууд багтсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгосон талаар зохион байгуулагчид хэвлэлийн хуудаснаа онцолжээ.
| МОНГОЛ ЦЭРГҮҮД ОЛОН УЛСЫН НААДМААС 11 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ |
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
2026-03-03 16:36:19
Бөхчүүдийн чансааг Э.Батмагнай 6850 оноогоор тэргүүлж эхэллээ
2026-03-04 13:13:58
Архангайн нэгдсэн эмнэлэг хорт хавдартай 40 иргэнд мэс засал хийжээ
2026-03-04 12:54:08
Яллагдагчаар татагдсан Э.Болормаад өчигдөр хилийн хориг тавьжээ
2026-03-04 11:22:43
Маргаашаас хүйтний эрч суларч, баасан гарагт говь руу +5 хэм болно
2026-03-04 10:57:54
Приус 20-той согтуу гурван иргэнийг аврагчид цаснаас гаргажээ
2026-03-04 10:45:14
Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ
2026-03-04 10:33:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд
2026-03-04 09:45:50
2026-03-03 16:36:19
2026-03-03 14:00:30
2026-03-03 13:07:23
2026-03-03 12:54:19
2026-03-03 12:35:17
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна
2026-03-03 12:34:10
Хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдэж, ₮130 саяын гэрээ байгуулан завшжээ
2026-03-03 11:58:08
Малчид төрөөс ноолуурын салбарт олгож байгаа санхүүжилтийг тайлагнахыг шаардлаа
2026-03-03 10:46:32
Дүүжин тээврийн 19 дэх тулгуур баганыг суурилууллаа
2026-03-03 10:25:54
2026-03-03 10:16:05
2026-03-03 09:13:32
2026-03-03 09:08:32
2026-03-03 08:10:00
2026-03-03 08:00:00