Монголын Бурханы Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийд, Тэргүүн лам нарын зөвлөлөөс зохион байгуулж буй Монгол лам нарын II чуулган хоёр өдрийн туршид чуулж, амжилттай өндөрлөлөө.
Чуулганы эхний өдрийн хуралдаанаар лам хуврагуудын сахилга хариуцлага, зан суртахуун, ёс зүйн хэм хэмжээг тодорхойлох зорилготой “Ламын ёс зүйн дүрэм”-ийн төслийг баталсан бол хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээр “Монголын Бурханы шашны лам болон сүм хийдийн бүртгэлийн нэгдсэн журам”-ын төслийг хэлэлцэж батлав. Уг журам нь Монголын Бурханы шашны байгууллага, сүм хийдүүдийн бүртгэл мэдээллийг нэгтгэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, шашны байгууллагуудын нэгдсэн зохион байгуулалтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Чуулганы хүрээнд шашин номын үйл хэрэг, лам хуврагуудын үйл ажиллагааны зохион байгуулалт, сүм хийдийн хөгжил, цаашдын бодлого чиглэлтэй холбоотой олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр ажилласан.
Монгол лам нарын II чуулганд нийт 622 лам хуврагууд бүртгүүлэн оролцсон байна. Монгол лам нарын II чуулган нь Бурханы шашны уламжлал, үнэт өв, соёлыг хадгалан хамгаалж, хөгжүүлэхийн зэрэгцээ орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого, зохицуулалтын үндсийг тодорхойлох, шашны байгууллагуудын хамтын ажиллагаа, нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн онцгой ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.
| Монголын лам нар чуулж, ёсзүйн дүрмээ баталлаа |
Отгонтэнгэр хайрханы тахилгад очихдоо зам товчлохгүй зорчихыг анхаарууллаа
2026-06-15 10:00:34
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой
2026-06-15 07:45:16
Өнөөдөр СХД, СБД, БЗД, БГД-т цахилгаан хязгаарлана
2026-06-15 07:03:50
Отгонтэнгэр хайрханы тахилгад очихдоо зам товчлохгүй зорчихыг анхаарууллаа
2026-06-15 10:00:34
Р.Пүрэвдагва: Өөрийгөө өмөөрөхгүй хүлцэл өчье, наадмаар барилдах боломж олгооч
2026-06-15 09:50:40
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой
2026-06-15 07:45:16
Өнөөдөр СХД, СБД, БЗД, БГД-т цахилгаан хязгаарлана
2026-06-15 07:03:50
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Монголын лам нар чуулж, ёсзүйн дүрмээ баталлаа
2026-06-15 06:29:01
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2026-06-14 11:09:56
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-06-14 00:47:31