Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Маргааш, нөгөөдөр буюу энэ сарын 15, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 18-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
| Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-06-14 00:47:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-06-12 18:10:55
2026-06-12 11:14:44
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2026-06-14 11:09:56
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-06-14 00:47:31