УБДС: Хан-Уул болон Их тойруу орчмын халуун усыг хэсэгчилж өгөхөөр ажиллаж байна

Улаанбаатар хотын хэд, хэдэн дүүрэгт халуун ус тасарсан. Гэмтэл гарсны улмаас халуун ус тасарсан гэдгийг УБДС ТӨХК-иас мэдээлээд байна. 

УБДС ТӨХК "Өнөөдрийн байдлаар нийт найман зогсолт хийхээс гурвыг нь хийгээд байна. Одоо ажиллагаа залгах бэлтгэлүүдээ хангаад байна.  Ирэх долоо хоногийн даваа гарагаас дөрөвдүгээр зогсолт хийнэ. Төлөвлөгөөт бус зогсолт мөн хийж байна. Хугацаа уртасч байгаа тохиолдол ч гарч байна. Хил, гаалийн улмаас тоноглолууд удаашралтай ирж байгаа. 

Өчигдөр олон дүүрэгт халуус ус тасарсны тухайд, гэнэтийн зүйл болсон. Тодруулбал, зургаадугаар сарын 9-10-нд шилжих шөнө эх үүсвэр дээр даралт буурсан. Үүнийг илрүүлэх зорилгоор манай аваарын баригад бүрэлдэхүүнээрээ ажилласан. Хэрэглэгчийн салаа шугамын хоёр гэмтэл гарсан.  Их тойруу орчимд гарсан гэмтлийг илрүүлээд, залгаж байгаа. Хан-Уул дүүрэг орчимд илрүүлгийн ажил хийж байна. Хэсэгчилсэн байдлаар хэрэглэгчдэд халуун ус өгнө" гэв. 


УБДС: Хан-Уул болон Их тойруу орчмын халуун усыг хэсэгчилж өгөхөөр ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ