Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана, тохижилтын ажлыг гүйцэтгэж буй. Сэлбэ голын тохижилтын ажил сүүлийн сар гаруй хугацаанд гацсан. Энэ талаар нийслэлийн иргэдээс гомдол ихээр ирж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр байршил дээр нь ажиллалаа.

Ажил гүйцэтгэгч “Силла” группийн захирал О.Мөнхбаатар “Сэлбэ голын тохижилтын ажлын хүрээнд далангийн зүлэгжүүлэлт, хоёр талын явган зам, хананы өнгөлгөө, хоёр талаар гэрэлтүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих пандусыг хийж байгаа. Гэвч сүүлийн нэг сар санхүүжилтийн асуудлаас болж ажил зогссон. Хуваарийн дагуу энэ сарын 30-нд ажлаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч нэг сарыг алдлаа” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ""Сэлбэ голын тохижилтын ажил удаашралтай, хариуцлагагүй байна” гэх гомдол иргэдээс ирсээр байна. Ажил гүйцэтгэгч “Силла” группээс санхүүжилт нэг сар гацаж, ажил зогссон талаар тайлбар хэллээ. Санхүүжилтийг өнөө, маргаашгүй шийдэж, ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж яаравчлан дуусга. Чанаргүй ажлын гүйцэтгэлийг хот хүлээж авахгүй” гэлээ. Түүнчлэн Сэлбэ голын тохижилтын ажлыг 2025 оны есдүгээр сард эхэлсэн боловч тус оны санхүүжилтийг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу олгоогүй. 2025 оны гэрээг 2026 онд нэмэлтээр сунгаж ажлыг үргэлжлүүлж байгааг гүйцэтгэгч компаниас тайлбарлалаа. Мөн зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлуудыг гүйцэтгэж байгааг дурдсан юм.

Төслийн хүрээнд Натур орчимд 1.4 км урт, 4.1-6.9 метр өндөр, төмөр бетон хийцтэй хамгаалалтын түшиц хана барьж, үерээс хамгаалах зориулалттай чулуун бэхэлгээг хийсэн. Үргэлжлүүлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан дагуу 1.4 км үргэлжлэх гадна болон дотор талд тохижилтын ажлыг гүйцэтгэж дуусах юм. Тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргийн дагуу хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний зам болон бусад тохижилтыг хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, далангийн хажуугаар шороон дүүргэлт болон түшиц хана, гэрэлтүүлгийн кабель шугам гэрэлтүүлгийн шон, байгалийн чулуун хавтангаар явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан пандус, төмөр бетон хийцлэлтэй металл шат, хуучин явган хүний гүүрийн засвар, хайс, хашлага байршуулах, зүлэгжүүлэлт, баруун түшиц хананы баруун талд геотор дэвсэж, хар шороогоор дүүргэх, түшиц хананы өнгөлгөө, тэгшилгээ, ус чийгнээс хамгаалах уретон будгаар будах ажлыг тус тус гүйцэтгэнэ.






| Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа |
М.Энхбилэг хаалттай ангид насаараа, ээж нь нээлттэй ангид 2 жил хоригдоно
2026-06-10 17:33:56
Бэлхийн замыг баасан гарагаас гурав хоног хаана
2026-06-10 15:56:08
Архины хамааралтай бүлэг этгээдээс хүүхэд, хөгшдөө хамгаалахыг уриаллаа
2026-06-10 13:31:39
Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
2026-06-10 21:44:25
М.Энхбилэг хаалттай ангид насаараа, ээж нь нээлттэй ангид 2 жил хоригдоно
2026-06-10 17:33:56
Н.Учрал: Сүүлийн 5 жил өндөр шимтгэл төлсөн нь их тэтгэвэр авдаг тогтолцоог өөрчилнө
2026-06-10 17:05:59
2026-06-10 16:32:32
Тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх даатгуулагчид төрөөс урамшуулал олгоно
2026-06-10 16:01:14
Бэлхийн замыг баасан гарагаас гурав хоног хаана
2026-06-10 15:56:08
2026-06-10 14:35:51
THE HU наймдугаар сард Төв цэнгэлдэхэд тоглоно
2026-06-10 14:24:47
Монголын крикетийн үндэсний шигшээ баг түүхэн ялалт байгууллаа
2026-06-10 14:08:08
Нийслэлд таван чиглэлээр тусгай зохицуулагч ажиллана
2026-06-10 13:53:25
“Алтан феми”-гийн шилдгүүд шагналаа гардлаа
2026-06-10 13:34:14
Архины хамааралтай бүлэг этгээдээс хүүхэд, хөгшдөө хамгаалахыг уриаллаа
2026-06-10 13:31:39
Шаарийбуу, Монголжийбуу хувилгаадын нандин шүтээнийг хураалаа
2026-06-10 13:17:42
Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрлээ
2026-06-10 13:10:55
“Physical Asia” шоуны шилдгүүд Дэлхийн адууны өдөрт оролцоно
2026-06-10 13:07:40
Д.Нацагдорж: Аав, ээжийгээ дээдэлдэг хүмүүст гэгээрэлд хүрэх сэтгэлийн охь бий
2026-06-10 13:01:13
Бактерийн бэлдмэл цацсан тул Богд уул руу алхахыг хориглолоо
2026-06-10 12:56:31
2026-06-10 12:51:30
Торгуулиа төлөхгүй 5 сар болбол машиныг нь хязгаарлаж, албадан ажил хийлгэнэ
2026-06-10 12:49:42
Эрээн боомтын дараах хэсгүүдийг хязгаарлалтын бүс болголоо
2026-06-10 12:44:07
Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүсэд олгосон лицензийг цуцаллаа
2026-06-10 12:39:21
Сайд тасралтгүй чиглэл өгч байгаа ч нөөцийн мах нүдний гэм хэвээр
2026-06-10 12:35:40
Хувийн дунд сургуулийн төлбөрөө хувааж төлөх зохицуулалт хийнэ
2026-06-10 12:29:20