Олон сайхан гүн сэтгэгч, яруу найрагчид аав, ээжийн тухай шүлэг, хөгжим аялгуу, үзэл бодлоо нийтэлсэн байдаг. Миний энэ шүлгийн санаа бол зөвхөн нэг л өнцгөөс бодсон сэтгэлийн илрэл. Аав, ээжийгээ санагалзаж, тэднийхээ дүр төрх, байдал, сургаал номыг томъёолон бичсэн маань хожим дуу болсон билээ. Би энэ дуугаар өөрийн аав, ээжээр төлөөлүүлэн бусад бүх аав, ээжийн тухай өгүүлэхийг хүссэн.
Ямар ч эцэг, эхэд үр хүүхэд нь үргэлж жаахнаараа байдаг учир тэднийгээ энэрч, хайрлаж, сэтгэл нь зовниж явдаг. Алив нэгэн зүйл алдчихвий, хэрсүү ухаан суугаасай гэсэн бодол түгээмэл бий. Бидний анзаарахгүй өнгөрөөдөг нэг зүйл бол ямар ч үед аав, ээж нар үр хүүхдээ хүрээд ирэх болов уу гэж харж, сэтгэл зовниж байдаг. Үүнийг мэдээд тэдэндээ цаг гаргаж, очиж уулзаж байвал аав, ээждээ аз жаргал өгч тайвшруулж, сэтгэлийг нь баясгаж байдгийг санаж явууштай. Тэр л сэтгэлээрээ үрийнхээ төлөө сүжгийн сэтгэл үүсгэж, “Үр хүүхэд минь сайн яваасай” гэж ерөөн залбирч байдаг. Лам хувраг хүн амьтны тусын тулд залбирдаг шиг аав, ээжийн залбирал ингэж үр хүүхдийнхээ төлөө байдаг юм.
...Хүний төлөө зовж, шаналж, зүтгэж явсан хүмүүс илүү хурдан өтөлдөг шүү дээ. Бүх аав ээж үрийнхээ төлөө, амьдралын төлөө, энэ орчлонгийн зовлон жаргалыг даван туулах гэж үсээ бууралттал зүтгэдэг. Тэднийг сайн сайхан ерөөл буян үр хүүхэд, удам угсаанд нь нөлөөлж байдаг.
Аав ээж нь орчлон мөнх бусыг үзчихсэн эсвэл амьдралын эрхээр аль хол амьдарсан, салж сарниад явчихсан байсан ч намайг энэ замбуулин ертөнцөд эрдэнэт хүмүүний төрлийг олоход тусалсан хамгийн ачтай хүмүүс гэдэг талаас нь аав, ээжийгээ бодож явах ёстой. Хүний амьдрал ямар ч байсан тэднээсээ гэм хараад, өөрийнхөө мунхгийн сэтгэлд тэднийгээ тохируулах гээд байж болохгүй.
Аав ээж хоёрыгоо дээдэлж, хайрладаг хүмүүст гэгээрэлд хүргэдэг нинж асралын сэтгэлийн охь оршиж байдаг юм билээ.
ХАЯГ: БЗД, 2-р хороо, Сансарын аюулгүйн тойргийн "Эвтэй дөрвөн амьтан" хөшөөний чанх хойно Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд
| Д.Нацагдорж: Аав, ээжийгээ дээдэлдэг хүмүүст гэгээрэлд хүрэх сэтгэлийн охь бий |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03