Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэл, шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зарим төрлийн төрийн үйлчилгээ авах эрхийг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар заасан. Мөн торгох шийтгэл оногдуулсан талаарх шийдвэрийн мэдээллийг хүн, хуулийн этгээдэд мэдэгдсэн үеэс сайн дураар төлөөгүй тохиолдолд сар бүр 10 хувиар, нийт 5 сарын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэн тооцдог. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд оногдуулсан торгох шийтгэл, нэмэгдүүлэн тооцсон хувь хэмжээний төлбөрийн хамт төлөөгүй бол 5 сарын хугацаа дуусмагц цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана.
Дээрх эрхийг хязгаарлах арга хэмжээг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хэрэглэх хуулийн зохицуулалттай.

| Торгуулиа төлөхгүй 5 сар болбол машиныг нь хязгаарлаж, албадан ажил хийлгэнэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03