Төв аймаг, Сэргэлэн сум Хайрхан багийн “Довын гуанз” гэдэг газар суудлын хоёр автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 2026.06.08-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Toyota Prius Alpha” загварын 4 зорчигчтой суудлын автомашин, Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Toyota Prius” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашины зорчигч иргэн Г (54 настай, эрэгтэй) зүүн хөл хэсгээрээ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан 22:00 цагт эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
| Хоёр приус мөргөлдөж, 54 настай эрэгтэй хавчуулагджээ |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00