Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Намын хорооны гишүүн, Үндэсний Боомтын захиргааны дарга Жао Зөнляантай яриа хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-ын талаас энэ сарын 25-наас эхлэн галт тэрэгний Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэрийг эцэслэн гаргалаа.
Замын-Үүд-Эрээний боомт нь хоёр улс хоорондын төмөр зам, авто зам, зорчигч тээврийн үндсэн боомт төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой байдлыг харгалзан манай талаас шуурхай нээн ажиллуулах хүсэлтийг хятадын талд удаа дараа тавьж байсан юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд талууд дээрх асуудлаар эцсийн шийдвэрт хүрсэн нь айлчлалын бодит үр дүнгийн нэг гэдгийг албаныхан онцлов.
Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар галт тэрэгний чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хятадын талаас 2020 оны хоёрдугаар сарын 18-наас эхлэн хаагаад байсан юм.
Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн галт тэрэгний чиглэлийн зорчигч тээвэр өмнөх хуваарийн дагуу ажиллах юм.
| ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭХЭЭР БОЛОВ |
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29