Сөүл–Улаанбаатар хотуудын орон сууцны бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй хамтарсан хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр илүү бодлогын төвшний агуулга, туршлага солилцоогоор үргэлжилж байна. Тус хэлэлцүүлэг нь хотын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын шинэ шийдлүүдийг тодорхойлох, хоёр улсын энэ талын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж буйгаараа онцлог юм.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байгууламжийг буулган шинэчлэх төслийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар илтгэл танилцууллаа. Тэрбээр хотын хуучирсан орон сууцыг үе шаттайгаар шинэчлэх нь иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах төдийгүй хотын хөгжлийн стратегийн чухал хэсэг болохыг онцлон тэмдэглэв.
Үргэлжлүүлэн холбогдох байгууллагуудаас салбарын бодлого, төлөвлөлтийн чиглэлээр товч мэдээлэл өгч, хэрэгжиж буй ажлуудын уялдаа, чиг хандлагыг танилцуулсан юм.

Олон улсын туршлагын хэсэгт Сөүл хотын дахин төлөвлөлт, байгуулалтын бодлого, хэрэгжилтийн талаар тус хотын холбогдох газрын төлөөлөл Сун Чонь Ми илтгэл тавьж, иргэдийн оролцоонд тулгуурласан дахин төлөвлөлтийн загвар, нэгдсэн дэд бүтцийн шийдлүүдийг танилцууллаа. Энэ нь Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжит загвар, аргачлалуудыг тодорхойлоход чухал мэдээлэл болсон юм.

| Улаанбаатар хотын хуучирсан орон сууцуудыг Сөүлийн загвараар шинэчлэх боломжийг хэлэлцэв |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03