Улаанбаатар хотод тогтвортой, аюулгүй, ухаалаг хот хөгжүүлэх зорилгын хүрээнд “Улаанбаатар–Сөүл орон сууцны бодлогын хэлэлцүүлэг” зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь S-QUAD төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл явцад тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх гарц, боломжийг тодорхойлоход чиглэж байна.
Арга хэмжээнд Монгол Улсын хот байгуулалт, барилга, орон сууцны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцохоос гадна БНСУ-ын туршлагатай мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож, Сөүл хотын орон сууцны бодлого, хот төлөвлөлтийн туршлагаас хуваалцах юм.
Хэлэлцүүлэг 4 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэг дэх Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордны Б байрны 2 давхрын хурлын танхимд зохион байгуулагдана.
Энэхүү хэлэлцүүлэг нь Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын бодлогыг боловсронгуй болгоход бодит хувь нэмэр оруулах, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
| Улаанбаатар–Сөүл орон сууцны бодлогын хэлэлцүүлэгт "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК оролцоно |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03