Өнөөдөр /2026.03.25/ алслагдсан дүүргүүдийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинээр барилгажуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн мэргэжилтнүүд Налайх дүүргийн 2 дугаар хороонд ажиллаж, дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл авч амжаагүй иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны саналын хуудас бөглүүлж байна.
Өмнө нь 2026 оны 2 дугаар сарын 3-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллах үеэр дүүргийн хэмжээнд 1940-өөд онд баригдсан, ашиглалтын шаардлага хангахгүй 27 барилга байгаагаас 4 барилгын төсөл хэрэгжүүлэгч шалгарч энэ хавраас ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр онцолж байсан билээ.


Эх сурвалж: Улаанбаатар орон сууцжуулалт ХХК
| Налайх дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй 27 барилга байна |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00