Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлтийн нэг хэргийг хааж, нэг хэргийг нэгтгэж, мөрдөн байцаалтын нэг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоо Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн нэг, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст найман хэрэг ажиллагаанд шалгагдаж байгаа бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн нэг хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байгааг аж.
Тус сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш хугацаанд нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.доллар (одоогийн ханшаар 10,2 тэрбум төгрөг)-ын гадаад зээлийн эргэн төлөлт хийгдсэн болохын прокурорын байгууллагаа мэдээллээ.
| Боловсролын зээлийн сангаас олгогдсон ₮10,2 тэрбумыг мөрдөн шалгах явцад буцаан төлжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03