Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай 3 дугаар баг "Баян мандах уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /06.07/ 17:40 цагт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ХЦ-ийн 0198 дугаар ангийн 2 дугаар заставын нийт 16 хүн, 3 автомашинтай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, өнөө өглөө /06.08/ 06:50 цагт цурамд оруулж, 07:05 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 2500 га талбай өртөж шатсан гэдгийг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
| Дорнод аймгийн Халхгол суманд гарсан ойн түймэрт 2500 га талбай шатжээ |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00