Т.Тэнүүний ээж Б.Номин: Ард иргэдийн сайхан сэтгэлээр эмчилгээний зардал бүрэн цуглана гэдэгт итгэж байна

Chig.mn сайт Доод мөчдийн саажилттай 12 настай T.Тэнүүн хүүгийн амьдралыг сурвалжлан хүргэсэн.

Т.Тэнүүн хүүгийн гэр бүл олон жилийн эрэл хайгуулын эцэст хүүгээ бүрэн эмчлэгдэх боломжтой гэсэн баяртай мэдээг хүлээн авч, эмчилгээний зардлаа бүрдүүлхийн тулд ард иргэдээс дэмжлэг хүсээд буй юм.

Т.Тэнүүн хүүгийн аав, ээж хүүгээ төрсөн цагаас нь эхлэн өөрсдийн болон ойр дотныхоо хүмүүсийн дэмжлэгээр гадаад, дотоодын олон эмнэлгээр явж, тууштай тэмцэж ирсэн. Тэгвэл тэд олон сар, жилийн судалгааны эцэст БНХАУ-ын Шаньдун муж, Чиндао хотын Тархины эмгэгийн нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын "Runhot" хүүхдийн эмнэлгийг олж, харилцаа тогтоосон билээ. Тус эмнэлгээс хүүг бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд урт хугацааны эмчилгээний үр дүнд бодитоор хөл дээрээ боссон олон хүүхдийн түүх тэдэнд асар их итгэл найдвар бэлэглэжээ.

Т.Тэнүүн хүүгийн гэр бүл зөвхөн хүүгийнхээ эмчилгээний төлбөрийг олоод зогсохгүй, Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн түүчээ болж, тэдэнд тулгардаг хүртээмж, эмчилгээ, үйлчилгээний бодит үнэн нөхцөл байдлыг нийгэмд таниулах, холбогдох шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх том зорилго тавин ажиллаж байгаа юм.

Хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхээр тэмцэж буй эцэг эхийн сэтгэлийг дэмжиж, өнөөдрийн байдлаар уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон 1.5 сая гаруй Монголчууд тэдний бэлтгэсэн контентыг үзэж, сэтгэлийн дэм хайрлаад байна. Одоогийн байдлаар шаардлагатай байгаа нийт 300 сая төгрөгийн эмчилгээний зардлаас 21 сая төгрөг цуглараад байгаа аж.

Т.Тэнүүн хүүгийн аав ээж "Бидний хүүгийн хүсэл мөрөөдөл, зорилгыг биелүүлэхийн тулд чин сэтгэлийн тусламж, дэмжлэг, хайр халамжийг түгээж буй нийт Монгол түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Өнөөдөр ч, маргааш ч, ирээдүйд ч сэтгэлийн дэмжлэг, бүх хайраа лайк, шэйр, дэмжлэг хийж, түгээж буй та бүхний хичээл зүтгэлээр эмчилгээний зардал бүрэн цуглана гэдэгт итгэж байна” хэмээн талархлын сэтгэгдлээ илэрхийллээ.

Эрүүл саруул болж, ирээдүйд ихийг бүтээх урам зориг дүүрэн Т.Тэнүүн хүүд туслахыг хүссэн хүн бүр энэхүү мэдээллийг цааш түгээн, сэтгэлийн хандив өргөх боломжтой юм.

Хандив хүлээн авах: Хаан банк: 5250287116 IBAN: 58000500 Хүлээн авагч: Бат-Өлзий Номин (T.Тэнүүний ээж) Утас: 86200925


Т.Тэнүүний ээж Б.Номин: Ард иргэдийн сайхан сэтгэлээр эмчилгээний зардал бүрэн цуглана гэдэгт итгэж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-06-26 18:27:02
    Lisa Donato : For 43 years, I struggled with ******** credit due to my own poor decisions, and my credit score was around 490. When my girlfriend and I decided to buy a house, a mortgage broker informed us that it would be impossible to secure a mortgage with my credit score. As a result, she referred me to a company called HACK MAVENS CREDIT SPECIALIST, assuring me of their professionalism and ability to assist with credit improvement. Upon contacting them, I was impressed by their professionalism and they assured me that they could help. In less than 6 days, my credit score skyrocketed to 785, and they also successfully resolved issues in my credit report, including the bankruptcy. I am incredibly satisfied with their service and would highly recommend HACK MAVENS CREDIT SPECIALIST for reliable credit repairs. You can reach them at H A C K M A V E N S 5 [AT] G M A I L [DOT] COM or at [+] [1] [2 0 9] [4 1 7] – [1 9 5 7]. Thanks to their help, my girlfriend and I are now proud homeowners.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-06-05 17:38:20
    DR.UROLOGIST: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00USD CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]