Хүүхдүүдэд хичээл зааж, гэрийн даалгавар хийлгэж, давтлага өгч ажиллахаар эцэг, эхээс нь төлбөр авсан ч хүүхдүүдийг зодож, зүй бусаар доромжилсон иргэнийг шүүлээ. М.Д нь 10, 11 настай хүүхдүүдэд таван сарын хугацаанд хичээл заахдаа гуяыг нь чимхэх, нүүр рүү нь алгадах, дагз руу нь цохих, чихнээс нь хүчтэй зулгаах зэргээр биед нь халджээ. Мөн хүүхдүүдийг зүй бусаар доромжилдог байсныг нотлох баримтаар тогтоосон байна. Насанд хүрээгүй хохирогч “...миний хацар руу 10 удаа алгадсан. Би уйлаад өмдөндөө бие зассан. Тэр үед гэрт бид гурав л байсан. Ер нь аав, ээжийг байхгүй үед зоддог” гэж мэдүүлсэн. Харин хүүхдүүдийн асран хамгаалагч “Би Д-д хичээл заасан сургалтын төлбөр болох 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Бидний хооронд төлбөр тооцооны асуудал байгаагүй. Манай хоёр хүүхэд одоо сэтгэл санаа нь тавгүй, айдастай байгаа” гэж мэдүүлжээ. Шүүх эмнэлэг нэг хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэл, нөгөө хүүхдийнх нэгдүгээр зэрэглэлд хамаарах бөгөөд тэдэнд гэмтлийн дараах стрессийн шинж тэмдэг илэрсэн гэж дүгнэсэн байна. Иймд шүүхээс М.Д-г Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлд заасан “хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Мөн насанд хүрээгүй хохирогчдын сэтгэцэд учирсан хохиролд нийт 7 сая төгрөгийг түүнээс гаргуулж, хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
| Давтлага өгөхөөр ₮4 саяыг авсан багш хоёр хүүхдийг нь зодож, доромжилдог байжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03