Маргааш 6-р сарын 5-ны Баасан гариг. Маргааш Хангайн нурууны орчмоор нойтон цас, бороо холилдон орно. Баасан гаригийн өглөө Баянхонгорын урд талын сумдын нутгаар, өдөртөө Өмнөговийн баруун талын сумдын нутаг, Номгон, Хүрмэн, Баян-Овоо сумдын нутаг, Даланзадгад хот орчмоор бороо орно. Үүний дотор Сэврэй, Ноён, Баяндалай сумдын нутгаар ахиу бороо орж болзошгүй байна. Мөн Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бага зэргийн бороо орно. Улаанбаатар хотод Баасан гаригийн үдээс хойш бага зэргийн бороо орно.
Улаанбаатар хотод:
- Баасан гаригийн үдээс орой бороо
- Бямба гаригийн өдөртөө бороо
- Ням гаригийн үдээс хойш тус тус бороо орох төлөвтэй байна.
Энэ долоо хоногт хангайн, төвийн болон зүүн бүсийн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Намжилдорж Энхбаяр
| Улаанбаатарт баасан, бямба, нямд бороо орно |
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 08:10:00
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00