Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдох Ц.Цогт гэж хэн бэ

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов. 

Түүний боловсрол, ажлын туршлага: 

Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, ам бүл 2, 51 настай.

1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд АНУ-ын Willamette University College of Law-д (Master of Laws), 2017 онд Япон Улсын Nagoya University, Graduate School of Law (Doctor of Laws) тус тус төгссөн.

Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.

2020 оноос Duke University School of Law-н Шүүх судлалын (Judicial Studies LL.M) мастерын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа.

2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.

1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;

1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;

2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;

2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;

2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

 

Харин хамгийн сүүлд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ.

  • Өөрийн орлого: 109 сая төгрөг

  • Гэр бүлийн орлого: 36 сая төгрөг

  • Орон сууц-2: 276 сая төгрөг

  • Газар: 5.7 сая төгрөг

  • Зээл: 150 сая төгрөг гэжээ.


Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдох Ц.Цогт гэж хэн бэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ